Ширээгээ чимэх нь шинэ жилийн гоёл
Найз нөхөд, хамт олны шинэ жилд уригдан явсаар нэг л мэдэхэд 12-р сарын 31-ний өдөртэй золголоо. 2018 оны хамгийн гайхалтай үдшийг санд мэнд өнгөрөөж хэрхэвч болохгүй шүү. Шинэ жилийн эхний өдрийг гэр бүлийнхэнтэйгээ гайхалтай сайхнаар угтахын тулд баярын бялуу, амтат хоол зэргийг бэлтгэхээс гадна ширээгээ чимэглэх нь уур амьсгалыг илүү сайхан болгодог. Энэ үдшийг чимэх зүйлс нь ганган ногоон гацуур, үлгэрийн мэт орчин, сэтгэлээ шингээн зассан баярын ширээ юм.
 
Баярын ширээг тань чимэхэд тийм ч их мөнгө зарцуулагдахгүй бөгөөд танд гоёлын лаа, гоёмсог ширээний бүтээлэг, амны алчуур, хос аяга таваг мөн шинэ жилийн уур амьсгал оруулах ганц, хоёр чимэглэл байхад л хангалттай.
 
Улс орон бүр шинэ жилийн баярыг өөр өөрийн ёс заншлын дагуу угтдаг бөгөөд баярын ширээгээ уламжлалын дагуу бэлддэг. Монголчуудын хувьд үндэсний хоол идээгээр баярын ширээгээ засахаас гадна орчин цагийн хэв маягийг илүүтэй шингээдэг болжээ. Иймээс иргэдийн эрэлт хэрэгцээнд тохиорох гоёл чимэглэлийн эд зүйлс дэлгүүрүүдэд элбэг худалдаалагдах болсон бөгөөд “Оргил” худалдааны төв нь Ази болон баруун Европ, Америк хэв маягийг илтгэх шинэ жилийн баярын ширээний гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүдийг цогцоор нь худалдан авах боломжийг иргэдэд олгожээ.  



Баярын ширээгээ чимэглэхээс гадна амтат хоолоор чимэхэд танд багахан уран сэтгэмж байхад л хангалттай. Ширээгээ амталж шарсан гахай, тахиа, үхрийн мах сонголтоор, төрөл бүрийн зууш, жимс жимсгэнэ, амтат оргилуун дарсаар чимээрэй. Махаа бүхлээр шараад тавьбал өдөр бүрийн энгийн хоолноос илүү баярын уур амьсгал орсныг илтгэх бөгөөд жимс жимсгэнийг төрөл бүрийн хэлбэр гарган хэрчиж, оргилуун дарсаа сагсанд хийж болно. Харин амтат зуушийг өөрийн хүссэнээр хийж болох бөгөөд баярын бялууг амжвал гэртээ бэлтгэх нь гэр бүлийнхэнд тань илүү сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Эцэст нь хос аяга, тавгаа ширээндээ өрж баярыг илтгэсэн зураг бүхий амны цаасыг өөрийн хүссэнээр байрлуулна. Гэхдээ энэ бүхнийг бэлдэх цаг тун бага үлдсэн учир бүгдийг нэг дороос цаг заваа хэмнэн “Оргил” худалдааны төвөөс базаангаа Голомт банкны Зэс кредит картаараа 3 хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой юм.
Та шинэхэн оноо сэтгэл татам угтаарай!

olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.