Төрийн гурван өндөрлөг уулзалт хийжээ
2018 оны ажлын сүүлийн өдөр буюу өнөөдөр Төрийн гурван өндөрлөг уулзалт хийсэн байна. Тодруулбал, өнөөдөр үдээс өмнө Төрийн ордон дахь УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав уулзалт хийжээ. Эх сурвалжийн мэдээллээр тэдний уулзалт 40 орчин минут үргэлжилсэн бөгөөд ямар асуудлаар уулзаж, ярилцсан талаар эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

60 тэрбумын асуудлаас үүдэн УИХ-ын дарга М.Энхболдыг гишүүд чуулганы хуралдаан даргалах эрхгүй, УИХ-ын даргын суудлаасаа буух ёстой гэх байр суурийг илэрхийлсээр байгаа. Энэ асуудлаас үүдэн парламентын үйл ажиллагаа сүүлийн нэг сарын хугацаанд зогсонги байдалд ороод байна. Гэвч УИХ-ын даргын зүгээс суудлаасаа буух сонирхол байхгүй, хэрэв гишүүдийн шаардлагыг хүлээж авбал хууль зөрчсөн үйлдэл болно хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр Төрийн өндөрлөгүүд дээрх уулзалтаараа парламентын үйл ажиллагааг тогтворжуулах эсэх талаар ойлголцолд хүрсэн эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж байна. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-01-02 04:44:09
    Манай 2 Энхболдод бууж өгч дээ. Хамт идэж уухаас өөр аргагүй болжээ гэдгээ ойлгожээ. Юун ард түмэнтэйгээ нийлж тэмцэх, яг цагаа болох юм бол хужаа Энхболдоос ч ...
  • Дандар 2019-01-01 05:28:12
    М.Энхболдын эхнэр хүүхдүүд аав ээж нар яаж хүний нүүр харж, амьд алхаж, явч байнаа. Ингэж их зовоосон хүн өөрөө их зовно доо.
  • Үнэн 2018-12-31 17:43:46
    Болоогүй юмыг болсон гэж худал бичиж байгаа сайтуудыг хаах хэрэгтэй.
  • Шшш 2018-12-31 15:59:54
    ЖДҮ , төмөр зам хаагдаж энхболд суудалдаа үлдэх болсон байхаа
  • иргэн 2018-12-31 13:40:46
    Энэ хүнийг шахаж хавчаа л биз. Хуулиа дээдлэнэ шүү.
  • дд 2018-12-31 12:51:22
    энколд ингэж хараал идэх гэж.улам л хог болно доо.удах тусам өмхийрөөд ойр тойрныхон нь ам хамараа дараад зугтаад эхэлсэн.
  • Бат 2018-12-31 11:42:08
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • зочин 2018-12-31 10:49:40
    та гурав л хууль хэрэгжуулэхгуй бол монголд хууль гэж ярих хэрэггуй шуу энхболд четгер ч байлаа гэсэн наад огцруулах уйлдэл чинь хууль бус женко топор хоер минь...
  • хуульч 2018-12-31 09:21:35
    ТЭР ГУРАВ НЭГ Ч САЙХАН ЗҮЙЛ ЯРИАГҮЙ БОЛОВ УУ,,???, ХУУЛИАР ШИЙДЭХ АСУУЛДЛЫГ УЛС ТӨРЖҮҮЛЭЭД ХЭРЭГҮЙ БАЙСАН ДАА ???,,ТЭР 40 ГИШҮҮН ХУУЛЬ ГАРГААД БОЛОО ШҮҮ ДЭЭ ??...
  • Очирт 2018-12-31 09:13:38
    Энэ сда миях зайлж манийгаа амараагаасай
  • иргэн 2018-12-31 08:04:12
    за яахав дээ ганц шил юм хувааж уусан байлгуй дээ
  • иргэн 2018-12-31 07:30:24
    суулийн едер буюу енеедер енеедер удээс емне эх сурвалжийн мэдээллээр эх сурвалжууд мэдээлэл егехеес татгалзаж бна ингэж бичиж байгаа хун эруул хун уу