Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг О.Хангай авлаа
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр Буянт-Ухаа цогцолборт боллоо.

Барилдаанд улсын аварга цолтой шигшмэл 128 бөх барилдснаас Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихийн Хангай долоо таван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэлээ.

Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын харцага О.Хангайд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулан өгөв.
 
Ийнхүү анх удаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болсон О.Хангайн  талаарх онцлох баримтуудыг хүргэж байна.

-О.Хангай  2010 оны зун сумынхаа наадамд зодоглож, шөвгийн дөрөвт үлджээ. Тэр үеэс Үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн гэхэд болно. Хөдөө аж, ахуйн их сургуулийн Газар зохион байгуулалтын инженерийн ангийн төгсөх дамжааны оюутан нутагтаа очиж барилдсан нь түүнд их урам өгсөн гэдэг.

-Багаасаа волейболын спортод бол нугасгүй. Аймгаа төлөөлж өсвөрийн улсын аваргад хүртэл тоглосон. Гавьсан амжилтгүй. Бас даам тоглох дуртай нэгэн байжээ.

-Түүний аав нь  Говь-Алтай аймгийн Жаргалант сумынх. Энэ нутгаас улсын цолтой олон бөх төрсөн. Харин ээж Ховд аймгийн Буянт сумынх юм.

-Түүний ээжийн удамд улсын арслан Ванчинхүү гэж мундаг бөх байснаас гадна аймгийн арслан Магван, аймгийн заан Даваасүрэн, аймгийн начин Дамдинсүрэн гээд сайн бөхчүүд төржээ. Мөн ээжийн тал нь Засагт ханы хөх харчуудын нэг, алдарт Шаравын Батсуурь аваргын удмынх гэдэг.

-Түүнийг  төрж байхад аав маань “Газар шороо” романыг уншиж байж л дээ. Тэр номын зохиолд Хангай Базар гэж энгүй бяртай хүний талаар өгүүлдэг. Тэгээд тэр баатрыг бэлгэшээн О.Хангайд энэ нэрийг хайрласан гэдэг.

-О.Хангай айлын ганц хүү бөгөөд гурван охин дүүтэй. Төрсөн нутгийнхаа бүсгүйтэй гэрлэсэн. Хоёр охинтой.

-Түүний биеийн жин 120 кг, өндөр 1 метр 96 см.

-Тэр Ц.Мягмарсүрэн зааны шавь. Багшаасаа  Зөвхөн бөхийн спортыг заалгахаас гадна амьдралын ухааныг багшаасаа суралцаад явж байна даа. Сайн барилдахаас гадна ёс жудаг гэж ямар зүйл байдгийг багш, ах нараасаа сурч байна хэмээн хуучилсан байдаг.

-Тэрбээр энэ жил Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт жил бүр болдог томоохон барилдаанд түрүүлж алтан бүсийн эзэн болж байсан юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-31 11:04:31
    баянменх шуналтыг спорт цогцолбороос хеегеед явуулахгуйдээ гарын бэлэг л горьдож яваа монгол бехийн хэруул энэ муу хар евген хятад чинбат сахал хурэлбаатараас э...
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-12-30 14:45:45
    Ter novshin dorvodig omoorogch xamgiin LALAR novsh.kkk
    66.181.189.248
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-12-30 10:52:31
    Hangai huud bayar hurgie. Naadamiin kommis ni shiidweree gargachihsan yum baina. Odoo Erdenehuu, Huhchirenger nart nachin tsol, chimegiig ni olgoochee !!!!!
    64.119.17.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-12-30 05:54:08
    Өмнө коммент бичсэн нөхөр ёстой мал юм аа
    202.21.127.164
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-12-30 04:29:59
    Dorvod novshiig ylj diilj turuulsend bayarlalaa.
    66.181.188.102
    Мэдэгдсэн Хариулах