Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ

Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгууллаа. 

Тус аймгийн Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа. Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн Хятад удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдаж жилийн турш маргаантай яваа юм байна. 

Зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонноор батлагдсан нөөцтэй тус орд алт, газрын ховор металлтай, 1983 онд улсын төсвөөр хайгуул хийсэн орд юм. Тус ордод эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн энэ компанийн 154 мянган тонн хүдэр экспортод гарах гэж байхад нь зогсоосон. Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая ам.долларын хүдэр байгаа юм. Хоёр зуу орчим метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухжээ. Орон нутгийн хууль хяналтынхан шаардлага тавихаар очиход хамгаалалт нь нэвтрүүлдэггүй, шаардлага тавих хяналт сул байжээ.

Татвараа нуун дарагдуулсан баримт: Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг "Жи Пи Эф" ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн байж. Түүнчлэн эрх борлуулахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй байна. "Жи Пи Эф" ХХК-ийн 2010 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын Удирдлага аргазүйн газраас 2015 оны долдугаар сарын 07-ны өдрөөс есдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт хийсэн байна. Шалгалтаар Гаалийн лабораторийн агууламжийн нарийвчилсан тооцооллоос үүссэн 2014 онд мөнгөний хүдэр борлуулсны орлого 13.199.472.644.50 төгрөгөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заатыг зөрчсөн байна. 

Дээрх заалтыг үндэслэн Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэснийг зөрчсөн гэж 659.973.632.22 төгрөгийг нөхөн татвар 197.992.089.67 төгрөгийг торгууль, 71.702.695.33 төгрөгийн алданги нийт 930.668.417.21 төгрөгийн акт тавьж Дундговь аймгийн татварын хэлтсийн дансанд 15 хоногийн дотор шилжүүлэхийг "Жи Пи Эф" ХХК-ийн захирал Жин Жиан Минд даалгасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл (Тусгай зөвшөөрлийг цуцлах) 56.1.10 дахь хэсэгт “тусгай” зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна. Гэтэл Ш.Мөнгөншагай, Ж.Жаргалан нар нь 2012 оны долдугаар сарын 27-ны өдөр "Жи Пи Эф" ХХК-ийг "Си Си Эм экс" ХХК-нд 800 мянган доллараар худалдсан үйлдэлд Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7 дахь хэсэгт зааснаар эрх борлуулсны орлого болох үнийн дүнгийн 30 хувь буюу 240 мянган долларыг татварт төлөөгүй гэх мэт олон зөрчлүүлд байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 













 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2019-01-07 03:55:59
    Zandaa sain b naa aliin bolgon nowsh shaarnuudad darluulj buh zuilee nuden balai chihen dulii ogoh we dee
  • зочин 2018-12-31 04:56:46
    Занданшатар хэдэн нохойгоо дагуулан нохойтож байна даа. Монголын Төр өөрсдөө иргэддээ хувьчилж өгчихөөд дараа нь ингэж нохойтож байх шиг өөрсдөө ажиллуулж чадах...
  • зочин 2018-12-31 04:46:18
    Зүйтэй,бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй
  • зочин 2018-12-31 04:38:42
    Занданшатар галзуурч байна даа Хувийн өмчид халдаад л Цагаан Суваргийн нэг иймэрхүү маягаар дээрэмдэнэ гэж бодож байгаа бол эндүүрэл шүү
  • зочин 2018-12-31 04:19:04
    Амандаа орсон алтыг хэлээрээ түлхэнэ гэгч болжээ, манай төр засаг хууль шүүхийг аргалж чадна гэж бодохдоо ингэж хоорондоо алалцдаг байх даа
  • зочин 2018-12-31 03:15:55
    Ёстой гоё төр ингэх ёстой одоо цаашаа сайн яваад байгаарай,Бүгдийг шалга Ард түмнээ тохуурхан доримжилж хэдхэн гэр бүл үе дамжин иднэ гэж юу байхав Гое байнаа.
  • Иргэн 2018-12-31 02:56:55
    М.Энхболд даргыг хилмэгдүүлэх гэж үхэлдэж, ЖДҮ-чдыг хамгаалах гэж нэр нүүрээ барж төрийн ажлаа гацааж умартаж суухаар энэ мэт ажлаа хийж байсан нь дээрдээ?!
  • Жагаа 2018-12-30 07:14:29
    “Цагдаагийн байгууллагын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, цагдаагийн байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, эсхүл цагд...
    203.91.119.138
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-12-30 06:21:31
    Xuuk Enkhbold 2 eniig bulaaldaad uheldeed bsin bishuu Xuuk ni deeremdej yalj bgan bnadaa
  • хуульч 2018-12-30 05:42:17
    Ашигт малтмал,Газар эзэмшилийг ингэж цэгцлээд авах учиртай ??? ТЭГЖ БАЙЖ ЭНЭ АВИЛГА,АЛБАН ТУШААЛТНЫ АРАНШИН ,ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ДАВРАА ЗОГСНО,,ЗӨВ ,,?...
  • зочин 2018-12-30 05:41:26
    Зөв шударга ёс эндээс л эхлэх хэрэгтэй.....Зөвд зөөлөн бурууд хатуу байх ёстой...
  • Songogch 2018-12-30 05:17:10
    He he uhsen 940 say tog tatvarin margantail yum bna.JDU shaasan lalruuda ingej surjignej barihgui yum uu?Yag adilhan mungun duntei herge bna shuu de.???
  • ZG t barlalaa 2018-12-30 05:15:21
    Bayrlalaa l geye dee 30 han ger buliin toloo 3 000 000 sayuulaa ajillah ni yaw ch shudraga zuil bish gedgiin ZG oilogson bololtoi
  • Irgen 2018-12-30 05:09:35
    Uvsiin Hotgor shanagiin uurhaig Solongos kompanid zarsan nuhduud 30%-iin tatvaraa tulsun yumuu?? Ter chin strategiin ord shuu dee!!
  • Иргэн 2018-12-30 03:24:06
    Ингээд Эрдэнэт, Оюу толгой, Дачинтамсаг, гээд зөндөө бийдээ?! Ийм ажиллагаа явуулах хэрэгтэйшдээ?!Харин ганцхан УИХ-ын даргатайгаа дайтахаа зогсоо?!
  • хах 2018-12-29 17:20:21
    Ш.Мөнгөншагай, Ж.Жаргалан гэж ямар ЛЛрууд байнаа, МАНАН гийн гар хөл байхаа
  • Zasgiin gazart bayr hurgey 2018-12-29 16:55:22
    Gadna dotoodiin hulgaich luiwarchidtai odoonoos ingej temzej ehlej baigaad Zasgiin gazartaa bayrlalaa! Zaana ni ene buh orduudad shalgalt oruul! Huraa!!!
  • ард түмэн 2018-12-29 16:28:55
    хууль зөрчих байтугай авилгал хээл хахуулиар монгол улсын үндэсний аюулгүй байдалд халдах гэж бсан хятад монгол жаргалан мөнгөншагай нарыг баривчилж шоронд хийх...
  • зочин 2018-12-29 12:55:56
    Хууль зөрчсөн бол ийм арга хэмжээ авах нь зөв.
  • Xurdiin Ail bayang huraa 2018-12-29 12:25:42
    Dornogovid bga Xurdiin Choijilsuren aluurchingiin duu Baldorjiin koksjih nuursnii ordiig turd huraaj av!
  • Zocnin 2018-12-29 10:39:35
    Yostoi zow tor mash sain. ajilsan bna odoo dormodiig tam bolgoj bgaa gazriin tosnii yil ajillagaag haah heregtei gazriin tos bol duusdag baylag huataduud denduu...
  • зочин 2018-12-29 09:50:12
    энэ тэнэг модоншатар илүү бнаа. хуулийхан ажлаа чамтай чамгүй хийнэ ш дээ.
  • narantuya 2018-12-29 08:23:58
    Uneheer sain baina.
  • po 2018-12-29 08:21:52
    huraaj awchaad oorsdoo idehnee Tomchuud altiig uhaad duusgalaa da
  • бүрэн дэмжиж байгаа 2018-12-29 08:08:06
    ХУУЛИЙГ дагаж мөрдөөгүй, татвар төлдөггүй компаниудын лицензийг цуцлах нь зөв. ӨӨР олон зүйд байгаа
  • Zochin 2018-12-29 07:45:31
    Olon jil ger buleeree alttai olon gazriig uhaj bayjsan ger buluuded baigaa listenziig Ni huraan avch dahij listenz olgohoo bolimoor bna, het bayjsan ger buluud ...
  • irgen 2018-12-29 07:39:14
    taalagdlaa
  • Baagi 2018-12-29 07:37:17
    Sn bnaaa
  • Zochin 2018-12-29 07:21:21
    Tur zasag gej iimel bh yostoi yum. Ard ergediin itgel setgel sergej bna.
  • зочин 2018-12-29 07:13:58
    ЕРӨНХИЙ САЙДДАА БАЯР ХҮРГЭЕ. Лицензийн эзнийг зарлаач ээ. Дахиад УИХ-д сонгомооргүй байна.
  • ард 2018-12-29 06:44:53
    ингэвэл ч болж бна шү
  • Болд 2018-12-29 06:15:30
    Хууль бус бол хураана хуулийн дагуу бол шалгана дэмжиж байна