Баярын ширээгээ ингэж засаарай
Шинэ жил, цагаан сар, мартын 8, насны ой, хүүхэд тєрєх, сургууль тєгсєх зэрэг түүхт єдрүүдийг найз нєхөдтэйгээ тэмдэглэж єнгєрүүлэх нь соёлч иргэн бүрийн нэгэн сайн заншил мєн. Юуны ємнє байраа цэвэрлэж доторх тавилгыг цэвэр үзэмжтэй болгоод дайлагны ширээг Т, П, О хэлбэрээр засаж болно. Ширээний єндєр 90 см, нэг хүний суух зайн урт 60-80 см байх бєгєєд хєдєлгєєнгүй байрлуулна. 

Зочны ширээг зєєлєн, зузаан, цагаан эсвэл та хүссэн цайвар эрээн аль эсвэл дан єнгєєр бүтээнэ. Хэрэв ширээний бүтээлэг нимгэн бол доор нь зєєлєвч тавьж болно. Бүтээлэг хир толбогvй байхаас гадна голын хурц нугалаа нь арилаагvй бєгєєд шалнаас 15-20 см зайтай унжсан байна. Хэд хэдэн бүтээлгийг залгаж бүтээх бол зочны суух талын бүтээлэг дээд талаар нь зєрсєн байх хэрэгтэй. Ширээг зочны дэргэд бvтээх нь эвгүй бєгєєд бүтээлгийг олон дахин илж, алгаараа дарж болохгүй. 

Одоо ширээн дээр хоолны хэрэглэлийг хэрхэн яаж баярлуулах талаар зєвлєе. Эхлээд зочны суудлын харалдаа ширээн дээр суурь тавгийг нэг эгнээ тавина. Ингэхдээ дөрвөн хүн суух дєрвєлжин ширээн дээр бол тавгаа голлуулж тавина. Урт ширээний тавгийг хооронд нь 60-80 см-ын зайтай байрлуулна. Тавагны гадна хүрээ, ширээний суурь, тавагны дээд талд зуушны таваг, түүний дээр ам арчих, суурь тавагны зvvн гар талд тавагнаас 10-15 см, ширээний ирмэгээс 8-10 см-ын зайд тавагны таваг тавина. Суурь тавагны баруун талд хоёрдугаар хоолны хутгыг ирийг нь таваг руу харуулж, нэгдүгээр хоолны халбагыг дээш нь харуулж, үүний дэргэд ундаа, ликёр, нэг халбага нимбэгний шүүс холиод аягаа цагаан дарсаар дүүргэнэ. 

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.