Шинэ нисэх буудлын орчимд 600 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал ирэх жил ашиглалтад орно. Энэ хүрээнд тус онгоцны буудлын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор 600 айлын орон сууц барих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Өчигдөр/12.28/ дээрх асуудлыг Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулга хийлээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 600 айлын орон сууцыг барьж 2022 он гэхэд бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгааг тэрээр хэлээд уг хөтөлбөр хэрэгжснээр замын ачаалал буурахаас гадна ажилчдын цаг хугацааг хэмнэх, нийгмийн баталгааг хангах зэрэг олон давуу талтай гэдгийг онцоллоо.

Уг хөтөлбөрийг ИНЕГ-ын жилийн давсан орлогоор санхүүжүүлэн барих боломжтой юм. Тус барилга нь Дундговь аймаг руу явах чиглэлийн зам дагуу буюу шинэ нисэх онгоцны буудлын зүүн хойно баригдахаар зураг төсөл хийгдэж байгаа бөгөөд орон сууцыг дагаад сургууль, цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалт хийгдэх юм. Цаашлаад уг хөтөлбөрийн хүрээнд 600, 800 айлын орон сууц баригдаж шинэ нисэх онгоцны буудлыг дагасан дагуул хот байгуулагдан, хөгжих боломжтой гэдгийг онцоллоо.

Уг орон сууцыг Нийслэл хотын хэсэгчилсэн төлөвлөлттэй уялдуулан шийдэх нь зүйтэй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар онцлоод барилгын зураг төсөл болон хэрэгжих байдлыг 2019 оны хавар эхлүүлж 2020 оны намар бүрэн дууссан байхаар төлөвлөн ажиллахыг үүрэгдлээ. Мөн үндэсний олон ААН-үүдийг хамруулан бүтээн байгуулалтыг гүйцэтгүүлэн ажиллуулж, богино хугацаанд ашиглалтанд оруулах нь зүйтэй гэдгийг зөвлөлийн хуралдаанаар шийдлвэрлэлээ. Мөн тус орон сууцыг худалдаж авах албан хаагчид бүх банкны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 5 2018-12-31 03:16:29
    эхлээд дэд бүтцээ тавьдаг байхгүй юу. Ер нь энэ төрд ажиллаж байгаа малнууд яаж улс удирданаа
    202.180.220.35
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-12-30 13:38:21
    zööw exleed oron syyts daraa ni syrgyyl tsetserleg mash sain bna.Ingej xotoo telex xeregtei.Demjij bna Tog ysiig ni shiideed ögwöl ail bvxen xotoos nvvj irn...
    217.89.129.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Осг 2018-12-30 00:58:31
    Эхнээсээ зөв бодлоготой ажиллах хэрэгтэй.
    202.126.89.137
    Мэдэгдсэн Хариулах
  • б 2018-12-29 17:14:33
    Ээ чааваас 3 ширхэг 9 давхар уу,
    202.9.42.3
    Мэдэгдсэн Хариулах
  • ??!! 2018-12-29 07:01:41
    Барилгын компаниудад хөнгөлөлттэй журмаар газар олгож, барилга бариулах хэрэгтэй! Тэгэхдээ хот төлөвлөлтийг хатуу анхаарах ёстой! Миеэ УБ-ыг яалаа?!!
    103.26.194.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-12-29 04:54:53
    Энд үүнээс олон айлын сууц барих хэрэгтэй утаанаас дайжаад хотод ойр хүн их сууршина шүү
    202.9.43.42
    Мэдэгдсэн Хариулах