“Сэлэнгэпресс” клуб улсын аварга болов

Энэ сарын 21-ны өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын ордонд нээлтээ хийсэн футзалын 19 хүртэлх насны УАШТ өчигдөр/12.28/ өндөрлөж, медальтнууд тодорлоо.

Хүрэл медалийн төлөө хагас шигшээ шатанд ялагдал хүлээсэн Хангарьд болон Эрхэс багууд учраа тааран тоглосон юм. Тус тоглолтын эхнээс Эрхэс зохион байгуулалт сайтай байж 7:2-ын харьцаатай тэргүүлж байсан. Харамсалтай нь эцсийн дохио дуугарах хүртэл тэд тооны самбарт ердөө ганц оноо нэмсэн юм. Харин Эрдэнэт хотын залуус эрч хүчтэйгээр эргэн ирж 8:8-ын харьцаатай үндсэн цаг өндөрлөснөөр ялагчийг торгуулийн цохилтоор шийдэх боллоо. Ийнхүү 5 метрийн торгуулийн цэгээс Хангарьд илүү байж 3:2-ын харьцаатай өрсөлдөгчөө илүүрхэн хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

лтан медаль, аваргын цомын төлөөх тоглолт Сэлэнгэпресс болон Хараацай багуудын дунд өрнөсөн. Энэ тоглолт Э.Чинбат дасгалжуулагчтай Сэлэнгэпресс багийн илт давамгайлал дор өндөрлөхөд А.Есөнхүсэл хэт-трик хийж, Д.Төрбат, С.Наранбаатар нар тооны самбарт нэрээ гаргажээ.

Ийнхүү эцэст нь медалийн эздэд шагналыг гардуулахад тэмцээний тэгш тоглогчоор Сэлэнгэпресс клубийн тоглогч А.Есөнхүсэл, шилдэг хаалгачаар түүний багийн анд Э.Эрдэнэбат тодорсон юм. Харин тэмцээний мэргэн буучаар Хангарьд клубийн тоглогч П.Ууганбаяр 17 гоолтойгоор нэрлэгджээ.















Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.