Ерөнхийлөгчийн зарлигаар дипломат цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, зарим хүнд дипломат цол олгов. Тодруулбал, Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж:

 

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг
 

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрах
  • Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар нарт
 

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг
 

  • Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүү,
  • Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын байнгын төлөөлөгчийн газар суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарт гардууллаа.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дипломат цол гардагсдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.


 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.