Оны шилдэг уран бүтээлчид өнөөдөр тодорно
Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авч дууссан байна.

2018 оны шилдэг уран бүтээлчид Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөр буюу 12 дугаар сарын 29-нд тодорч, Их тэнгэр цогцолборт шагналаа гардах юм.

Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авъяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор шилдэг найруулагч, шилдэг зураач, шилдэг жүжигчин, шилдэг дуучин, шилдэг хөгжимчин, шилдэг бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн долоон төрлөөр шалгаруулалтыг явуулдаг бөгөөд шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3.0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цомыг гардуулдаг уламжлалтай.


Х.Хулан


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.