Электроникийн томоохон компаниуд эвссэн тул торгууль төлнө
Еврокомиссоос “Philips”, “Samsung”, “Infineon” ком­панид 138 сая еврогийн торгууль оноосон байна.

Компаниуд 2003-2005 онд ухаалаг гар утасны чипийн үнэ, гэрээ, хүчин чадлыг тохиролцсон учир тор­гууль төлөхийг шаардсан аж. “Infineon” 82.8, Samsung” 35.1, “Philips” 20.2 сая ам.долларын торгууль төлөх юм.

Герман улсын “Infineon”, Данийн “Philips” фирм торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд давж заалдана гэжээ. Харин Өмнөд Солонгосын “Samsung” одоогоор хариу хэ­лээгүй бай­на. Еврокомиссын үнийн өрсөлдөөний газрын дэд ерөнхийлөгч Ж.Алмуниа “Дээрх гурван компани зах зээлийн харилцаа, бүтээгдэхүүний чанар, үнэ, гэрээ хэлэлцээ, хэрэглэгчдийн талаарх мэдээлэл солилцон эвсч байсан” гэж хэлжээ.

Түүнчлэн “Компаниуд хэрэг­лэгчид, нийлүүлэгч­дийн эрх ашгийг зөрчин үгсэн тохиролцсон тул торгууль хүлээнэ” хэмээн нэмж хэлсэн байна. /ВВС/
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.