Такси 2 км-ээс дээш 800 төгрөгөөр хэрэглэгчдэд үйлчлэх ёстой
ШӨХТГ-аас такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтад Нийслэлийн тээврийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Улаанбаатар такси трансфорт сервис” ХХК,  “Элит ноён такси” ХХК болон бусад холбогдох байгууллагуудыг хамруулав.

Нийслэлийн хэмжээнд такси үйлчилгээ үзүүлж буй 11 аж ахуй нэгж  бүртгэлтэй байгаа бөгөөд Нийслэлийн тээврийн газартай байгуулсан 2016 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн “Нийтийн такси үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээний дагуу эхний нэг км-т 1000 төгрөг, хоёр км-ээс 800 төгрөгөөр хэрэглэгчдэд үйлчлэх ёстой.

Гэтэл хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй автомашинууд хэрэглэгчдэд дурын үнээр үйлчилж байгаа нь нийтэд буруу ойлголт  өгч байна гэв.

Тиймээс зөрчил дутагдал гаргасан такси үйлчилгээ эрхлэгчдэд хариуцлага тооцож, торгууль ногдуулжээ.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-12-28 09:27:51
    манай Ховд аймагт кт 1000 төгрөгөөр дуртай үнээ хэлээд явдаг хүн шулсан юмнууд