Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин Г.Хайдав таалал төгсчээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор Г.Хайдав 93 насандаа таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа.

Гонгорын Хайдав нь 1925 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрсөн. Тэрбээр Монголын анхны дуурийн дуучдын нэг бөгөөд Зөвлөлтийн нэрт тенор дуучин Сергей Лемешевийн шавь юм.

Тэрээр 1933 онд Их Хүрээнд буюу нийслэл хотод бяцхан хүү хөдөөнөөс ирж эрийн цээнд хүрэх үедээ хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр анх ажиллаж байгаад сайн дурын уран сайханч болж 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох зам нь нээгджээ. Орчин цагийн анхны театр Бөмбөгөр ногоонд жүжигчнээр орохын тулд дөрвөн ч удаа шалгалт өгж байж Ардын зураач Л.Гаваагийн туслах зураач болжээ.

Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин профессор Г.Хайдав өнөөгийн Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг санаачилж 1963 онд Дуурийн театрын дэргэд байгуулж байсан Монголы сор болсон уран бүтээлчдийн нэг байлаа.

Түүний гэр бүл, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монголын ард түмэн үүрд дурсах болноо 2018-12-28 10:06:08
    Ум сайн амгалан болтугай.
    65.49.68.193
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2018-12-28 09:52:32
    Монгол эх орондоо эргэн төрөх болтугай. Ум ма ни бад мэ хум
    122.201.23.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Monho 2018-12-28 09:17:45
    Um mani bad mi hum. Setgeld dulaahan saihan erhem bailaa. Ger buld n emgenel ilerhiilye
    202.126.88.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-12-28 08:48:08
    Ум сайн амгалан боотугай
    202.126.89.45
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-12-28 08:06:19
    ум мааний бад мэ хум эмгэнэлгийн угэнд алдаатай бичсэн юм бна шуу ярилцлагаас нь авсан юм уу тэр чинь миний хуу шуу гэж бна
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-28 07:45:39
    Ум сайн амгалан болтугай. Монголын маань сор болсон нэгэн сэхээтэн ингээд явчлаа даа.
    103.194.176.117
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-12-28 07:41:26
    Ум сайн амгалан болтугай. Гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
    64.119.21.153
    Мэдэгдсэн Хариулах