“Сэлэм” хочит С.Бямбацогтод холбогдох хэргийг прокурорт буцаажээ
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлж, бусдын амь нас эрүүл мэндэд халдахыг завдсан хэрэг гарсан.

Эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, прокурорт шилжүүлсэн юм.

Улмаар Прокуророос С.Бямбацогтод холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан.

Харин хоёр хоногийн өмнө С.Бямбацогтод холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-12-29 14:20:19
    Энэ хүмүүжилгүй...солиотой хүнийг шийтгэх хэрэгтэй
  • Зочин 2018-12-29 02:16:27
    Ийм сахилаггүй замбараагүй хүнийг хүмүүжүүл
  • зочин 2018-12-28 14:56:41
    хэргийг хэрэгсэхгуй болгоод хурэлсухийн бие хамгаалагч болгомоор юм бна еренхий сайд маань еерийнхее толгойг сэлэмдчих гээд байгаа юм сэлэмчин хэрэгтэй байх
  • гх 2018-12-28 10:41:46
    ХУУлынхан яах гээд байна
  • Шагдаржав 2018-12-28 08:27:55
    Манай залуу үеийн ихэнх нь Солонгос кино үзсээр байгаад Амьдрах чадваргүй, бэлэнчлэгчид болсон.Энэ бол Их гүрний олон жилийн өмнөөс хийсэн бодлогын үр дүн.
  • Хэлэхгүй 2018-12-28 08:12:41
    Ийм хэргийг шийдэж чадахгүй 1 жил гаруй өнгөрчээ. Хуулийнхны чадварыг жинхэнээр нь харуулж байна даа
  • !!!! 2018-12-28 07:19:31
    Ene hun hogiig huuli zaaz baidag bol hashraagaachee !