Г.Угалзцэцэг: Дахиад илүү олон удаа дэлхийн аварга болмоор байна
Бодибилдинг, фитнессийн дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга Бодибилдингийн тамирчин Г.Угалзцэцэгт МУГТ цол хүртээлээ.

Тэрбээр  “Төрийн дээд шагнал авсандаа маш их баярлаж байна. Сэтгэл хангалуун сайхан байна. Дөрвөн удаа дэлхийн аварга болоод энэ шагналыг хүрсэндээ баяртай байна. Намайг үргэлж хурцалж өгч байдаг хүмүүстээ баярлалаа. Цаашдаа дахиад илүү олон удаа дэлхийн аварга болмоор байна” гэлээ. 
 
ОУХМ Г.Угалзцэцэг хамгийн сүүлд Тайландын Чианг Май хотод энэ сарын 14-16 ѳдрүүдэд зохион байгуулагдсан WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нд оролцсон ОУХМ Г.Угалзцэцэг хос алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм. Мөн Г.Угалзцэцэгийн хувьд өмнө нь 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож манай тамирчин, алтан медаль хүртэж байсан. Мөн 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан билээ.




 
П.УНДРАЛ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.