Гагнуурчин Э.Уужимсэтгэлт ямар гавьяагаар шилдэг ажилтан болов

Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр 18 настай гагнуурчин охин Э.Уужимсэтгэлтийг "Шилдэг залуу ажилтан"-аар тодруулж, шагналыг Төрийн ордонд гардуулж өгсөн нь яах аргагүй онцлох үйл явдал болж өнгөрөв.

Монголд цөөн байдаг эмэгтэй гагнуурчдын нэг нь Э.Уужимсэтгэлт гэгч энэ охин аавынхаа зөвлөснөөр өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр энэ мэргэжлийг сонгон дурлаж, хичээж мэрийж суралцаж яваа охин аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Мэргэжил бүхэн сайхан” нэвтрүүлгийг цувралаар хүргэдэг. Энэхүү нэвтрүүлэгт Э.Уужимсэтгэлт охиноролцож байсныг санаж байгаа биз ээ.

Ерөнхийлөгч энэхүү шагналыг анх удаа өгч байгаагаа тодотгож, шагналыг 10 сая төгрөг дагалдуулж өгсөн юм.
Э.Уужимсэтгэлт 15 настайдаа Монгол-Солонгосын Политехник коллежийн гагнуурын ангид оюутан болж 2.5 жил суралцаж, гагнуурын мэргэжлээр төгссөн ч инженерийн байгууламжийн технологийн техникч мэргэжлээр үргэлжлүүлэн сурч байгаа ажээ. Түүнд ажлын саналууд олон ирдэг ч сургуульдаа багшлахаар болсон байна.

Тэрбээр "Монгол ур чадвар 2018" уралдаанд хоёрдугаар байрт орж, “Оюутолгой” компанид 10 сар бэлтгэл хийжээ. Энэхүү уралдаан энэ оны нэгдүгээр сард болсон бөгөөд эмэгтэй оролцогч сүүлийн шатанд өрсөлдөхөөр үлдсэн нь олон хүний анхаарлыг татсан гэдэг. Энэхүү шалгаруулалтын эцсийн тэмцээн болоход ялагчаар Т.Оюун-Эрдэнэ шалгарч дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон. Гэхдээ Э.Уужимсэтгэлт үндэсний тэмцээнд хоёрдугаар байранд орсон ч гагнуурчин мэргэжлийн сайхныг мэдэрч яваа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр янз бүрийн мэдээлэл гарч эхлэв. Гагнуурчин охиныг шилдэг ажилтан болсонд олон нийт баярлаж нүдээ олсон шагнал хэмээн сайшааж урамшуулж, зургийг нь шэйрлэж, мэдээллийг нь түмэнд түгээж байна. Гэхпээ гавьяатай байж энэ шагналыг авах ёстой байх. Дөнгөж суралцаж байгаа хүүхдэд "шилдэг ажилтан" гэсэн шагналыг өгч, төрийн шагналын үнэ цэнэ, нэр хүндийг унагалаа гэх шүүмжлэл ч гарах болов.

Учир нь олон жил ажилласан туршлагатай гавьяа ихтэй хүн л ийм шагналыг авах ёстой байсан гэж ойлгож байгаа хэсэг бий. Нэг байгууллагын шилдэг ажилтан болохын тулд өчнөөн болзол хангаж байж түүнийг нь үнэлж гавьяа шагнал олгодог юм билээ. Тэгвэл энэ охин ямар шалгуураар, ямар болзлоор шилдэг ажилтан болов гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

Ганцхан олон улсын чанартай олимпиадад оролцож, хоёрдугаар байр эзэлснийх нь төлөө ийм шагнал гардуулж байгаа хэрэг үү. Яг хийсэн бүтээсэн бүтээл, амжилт арвинтай хүүхэд мөн үү. Магадгүй ирээдүйн итгэл найдварт нь гардуулсан үйлдэл боллоо. Ерөнхийлөгч хэтэрхий хэлбэр хөөж, энгийн байна гэх шүүмжлэл гарсаар байгаа юм. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэгчээр Ерөнхийлөгч өөрийнхөө нэрэмжит шагналыг мэдэж байгаа юм байлгүй дээ. 

Аав С.Эрдэнэ нь гурван жилийн өмнө "Зууны мэдээ" сонины хэвлэлийн хурлын байранд өөрийгөө галдан шатааж байсан. Магадгүй энэ охины үйл хэргийг харлуулах гэсэн увайгүй үйлдэл ч байж болох юм.

Э.Уужимсэтгэлт шагнал гардаж авах үеэрээ Ерөнхийлөгчид хандан “Манай аав надад зөвлөснөөр гагнуурчин гэдэг мэргэжлийг сонгосон. Миний аав залуудаа тээврийн жолооч хийж байгаад гагнуурчин эмэгтэйтэй тааралдаж, ур чадвараар нь бахархсан гэдэг. Гагнуурын ажлыг эмэгтэй хүн хийж чаддаг гэдгийг аавд үлдээсэн юм билээ. Тэгээд надад гагнуурчин болох хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Анхандаа би эсэргүүцэж байсан ч коллежид орсны дараа аавынхаа захиасыг биелүүлсэндээ. Би сургуулийнхаа гагнуурчны ангид элссэн анхны эмэгтэй сурагч. Мэргэжил эзэмших нь чухал биш харин мэргэжилдээ эзэн байх нь чухал” гэж аавынхаа захиасыг цаг үргэлж санадаг. Монголд одоо л гагнуурын мэргэжил хөгжиж байгаа. Тиймээс цаашдын үргэлжлэл болоод би улам хичээх хэрэгтэй. Сайхан муухай мэргэжил гэж байхгүй. Хүн бүхэн хичээж сурч, ажиллавал мэргэжил бүхэн үнэ цэнэтэй" гэжээ.
 

О.Гэрэл
olloo.m
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Содном 2018-12-29 02:45:12
    Энэ охины хувьд бол Шилдэг залуу ажилчин гэдэг шагнал юу л бол. 2.5 жил суралцсан одоо бас сурч байгаа. Ажиллаад бүтээсэн зүйл байхгүй болохоор тэгж байгаа ...
  • Иргэн 2018-12-28 13:28:08
    Ажиллаж амжаагүй байгаа хүнийг шилдэг залуу ажилчин болгох. Хийж бүтээгээд яваа зөндөө хүн байгаа. Шилдэг оюутан өгч болоогүй? Зүгээр өвөрмөц байх попрол.
  • Tarav 2018-12-28 11:40:13
    Gagnuuriin ajil asar ih ur uhaan shaarddag iim jaahan ohin ingej sain hiine gedeg gaihaltai.uneheer chadvarlag ohin baina.bayar hurgie amjilt
  • зочин 2018-12-28 06:52:06
    Шилдэг залуу гэхээр залуу хүн л авна биз дээ Баяр хүргэе
  • ZOCNIN  2018-12-28 05:24:47
    sain bna .. bayar hyrgey
  • ЖОНХУУ 2018-12-28 05:00:51
    Жонхуу агаа нь шар сэмжилчихээд байгаа ш дээ.
  • Зочин 2018-12-28 04:50:32
    Залуу хүнд чадварлаг, ирээдүйтэй ажилтан болох эр зоригийг нь үнэлээд өгсөн юм биш үү. Эмэгтэй хүн гагнуурчин хийнэ гэдэг нь бахархмаар юм байна.
  • Bi 2018-12-28 04:25:39
    Өөрсдөө юу ч хийж чадахгүй байж хүн шүүмжлэхийг дон туссан, үхэж далд ороосой гэмээр оркууд ямар их үржиж байна аа
    • Би 2018-12-28 08:05:27
      Өө, болиочээээ залуу хүнээ үг дуугүй дэмжээчээээ , урд хөл бүдржхэд хойд хөлийг ташуурдахгүйээээ бузруудаааа шинэ үеиййг орхи тэд чадна
  • baska 2018-12-28 04:23:42
    guie yahaw zaluu emegtei hund uram uguhud yun ni bolohgui baih be zaluusiin tuluulul gj oilgoh heregtei. olon jil ajillsan turshlgatai humuus tertei tergui bas ...
  • !!!!! 2018-12-28 04:11:42
    Za door garsan shuumjileluud unenii ortoi, Ajillaj ehleegui hund Shildeg ajiltan gedeg Zol arai l yum shig sanagdlaa Za yahaw zaashid uneheer ooriigoo BATLAARAI...
  • Иргэн 2018-12-28 04:02:42
    Юм болгоныг муу талаас нь хардаг хүн олон болжээ. Ийм мэргэжлийг сонгоод явж байгаа охин бусад залуучуудад үлгэр дууриал болно.
  • иргэн 2018-12-28 03:56:04
    женко уунээс цааш сэтгэж чадахгуй боловсролгуй амьтан шуу дээ
  • 001 2018-12-28 03:51:38
    Шүүмжлэх нь зөв шүү дээ, бас эцгийн нэрийг зүүж яваа бол сайн мууг нь үүрэх л ёстой.