Ганц дайчин ганцаардахгүй
Сонгууль дөхөж байгаа болоод ч тэр үү популистууд хөдөлгөөнд орж эхэлжээ. Ард түмний төлөө гэх уриатай ч ачир дээрээ шал өөр бодолтой байдаг иргэний хөдөлгөөнүүд улс төр бужигнах, уул уурхайн салбар хөдөлгөөнд орохыг андахгүй.

Тэд уран, Оюутолгой, Тавантолгой ярин улс төр хийж эрх мэдэлтэн, уул уурхайн компанийн эздээс ахиухан эрх мэдэл, албан тушаал, мөнгө салгахыг хүсдэг нь нууц биш. Тэгвэл өчигдөр болсон уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” олон улсын чуулганы үеэр өнөөх ард түмний эрх ашгийг төлөөлөгчдийн нэг нь жагсаал зохион байгуулсан юм.

ИЗНН-тай нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцан МНН-ыг өнөө хүртэл мартуулалгүй “арчилж” яваа О.Бум-Ялагч ямар ч үед гандан буурахгүй гэдгээ харуулан өчигдөр ганцаараа жагсч харагдав.

Түүний жагсаалд хүч нэмэх хүн ч олдоогүй ч ганц дайчин ганцаардахгүй гэдгийг үзүүлээд амжив. Тэрбээр, уул уурхайн баялгаас ард түмэнд хувь хүртээх ёстой хэмээгээд хөрөнгө оруулагчдын иймэрхүү уулзалтад угаасаа дургүй хэмээв. Учир нь тэд нийлж Монголын газар шороог хэрхэн хувааж идэх талаар ярьдаг гэж үздэг гэх.

Үнэндээ уул уурхайн баялгаас ард түмэн байтугай эдгээр компаниуд ч өөрсдөө юм олж долоохгүй байгааг эрхэм дарга мэдэж байгаа болов уу. Хөрөнгө оруулалт 70 хувиар буурчихсан байхад ард түмэн юм олж долооно гэдэг юу л бол.Тэрний оронд сургуулийн хүрэлцээг нэмэгдүүл, Туул голын усаа аваръя, цэцэрлэг барь гээд ганцаараа жагсвал манайхан ч ёстой хоёр гараа өргөөд дэмжинэ дээ, дарга аа.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.