Нэг хүний эрх ашгаас дор УИХ
УИХ-ын чуулганы хуралдаан долоо дахь удаагаа хойшиллоо. Эрх баригч хүчний хагарлаас үүдэлтэйгээр парламент гацаанд орчхоод байна. УИХ-ын дарга нь таван хуулийн заалтаар халхавч хийн, өрөөндөө нуугдчихав. Энэ зуур УИХ-ын даргыг ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал өндрөө аваад байна. Түүнд өдөр бүр хугацаатай шаардах бичиг хаяглагдах болов. Парламентын 40 гишүүн түүнийг хурал удирдах эрхгүй хэмээн үзэж, жагсаал хүртэл зохион байгуулав. Гэвч эрхэм спикер суудлаасаа буух хүсэлгүй байна. Энэ байдлыг харж сууж тэвчээгүй Төрийн тэргүүн чуулганд Үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийхээр тов зарласан ч мөн л бүтэлгүйтэв. М.Энхболд даргыг суудлаасаа буух хүртэл энэ байдал үргэлжлэнэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л, Болд, Ж.Батзандан нарын гишүүд мэдэгдээд байна.

Тэгвэл тэд ийнхүү төрийн ажлын гацааснаас үүдэн дараах асуудлууд шийдлээ хүлээсээр байна. Хамгийн түрүүн УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байгаа юм. Учир нь уг хуулийг ирэх оноос өмнө хэлэлцэж баталж чадахгүй бол алтны татвар төлдөг компаниуд  5 хувиар татвар төлөх үү гэдэг нь тодорхой бус болно. Татвар төлөх эрх зүйн үндэслэлгүй болж байгаагаас алтны компаниуд алтаа тушаахгүй байдал үүсвэл Монгол Улсын валютын нөөцөд шууд нөлөөлөх эрсдэл бий болоод байна.

Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудлыг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцүүлээгүй өнөөдрийг хүрлээ. Хуульд 30 хоногийн дотор Засгийн газрын гишүүнийг томилох заалттай. Гэвч парламент хуулийн заалтыг мөрдсөнгүй. Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Зам, тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг огцруулах асуудлыг Засгийн газраас өргөн барьсан ч УИХ хэлэлцэж чадахгүй байна.  Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжихтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дүрэм батлах тухай, төрийн зарим байгууллагын албаны ангилал, зэрэглэлийг тогтоох тухай зэрэг тогтоолууд батлагдах ёстой байгаа.

Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгалагддаг. Гэвч УИХ эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй байна. Нэг хүний эрх ашгаас дор УИХ болчихлоо. Харамсал төрөм.
 
П.Ундрал
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-12-29 14:54:45
    НЭГ ХҮНИЙ ЭРХ МЭДЛИЙГ БУЛААЖ АВАХ ГЭЖ ТЭМЦЭЛ ХИЙЖ БАЙХААР НИЙГМЭЭ БОДОЛ ДОО.ЭНЭ 4 ХҮН
    66.181.185.62
    Мэдэгдсэн Хариулах
    • хах 2018-12-29 19:07:50
      Чи Миеэгийн тал уу
      202.9.42.3
      Мэдэгдсэн Хариулах
  • zochih 2018-12-29 13:47:09
    ene neg hujee zailj sanaaa amraagasai da mongol tumniig
    103.242.47.46
    Мэдэгдсэн Хариулах
  • ард түмэн 2018-12-28 14:36:43
    Энхболдоо зайлаач ээ авгай хүүхдэд нь зовлонтой бмаар юм өмхий хужаа энхболдын эгч Энхсанаа гэж нэг арзгар шүдтэй хужаа авгай байдаг ш дээ ёстой муухай ааштай ...
    139.5.217.122
    Мэдэгдсэн Хариулах
    • ард түмэн 2018-12-28 14:52:36
      гаальд олон жил ажиллаа энхболдын эгч энхсанаа авгай арзайсан шүдтэй ёстой муухай ааштай хужаа царайтай авгай бдагийн
      139.5.217.122
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-28 13:53:40
    Yahaaraa etsgiinhee neriig shoroitoi hutgadag yum bee huuliinhaa daguu ajillaj baigaa nuhtsul yagaad buruu gej. Huuli zurchigch Batzandan Oyunerdene
    103.26.195.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Од 2018-12-28 12:42:44
    Энхболд яасан муу үйлтэй хүн бэ? Миеэ Ми гм аавынхаа нэр нэрний үеийг мөн ч их муугаар бичүүлж байна. Сайн аавын муу үр аавын нэр шороотой хутгана.
    66.181.160.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-12-28 11:05:59
    Гэмгүй хүнийг буруутгах дон шүгэлсэн шинэ цагийн хилмэгдүүлэлтээр дэнчин тавьсан ЖДҮ-чдийн явуулгаар зэвсэглэсэн ажлаатасалт төрийн үйл саатуулагчид ажлаа хий?!...
    202.126.89.250
    Мэдэгдсэн Хариулах
    • ард түмэн 2018-12-28 14:42:33
      энхболд яахаараа гэмгүй гэж баламжунай элбэгдоржийн казиногийн мөнгийг ард түмнээс хулгайлж гаргаж өгдөг гээд хууль зүйн майд нь хэлсэн биз дээ
      139.5.217.122
      Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-12-28 10:09:00
    ENHBOLD GEDEG HUNII EHNER HUUHDUUD N HELDEGGUI YM BAIHDAA.ICHDEGGUI GER BULEEREE .
    106.68.78.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Bogloos 2018-12-28 09:54:49
    Enxboldiig exleed l buulgaxad byx yumnii exlel bogloos ongoino.Daraagaar ni ulsiin ix xurliin gishyydiig tseverlene.Ene xulgaichdaar dyyrsen ulsiin ix xural !
    109.89.138.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Чингүнжав 2018-12-28 08:08:17
    Өнгөрсөн 28 жилд баталсан бүх хуулийг хүчингүй болгож, дахин шинээр хууль баталъя.
    139.5.218.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Жагаа 2018-12-28 06:29:43
    УИХ-д тайлан тавьдаггүй, захирагддаггүй том толгойтой ерөнхий сайдтай, задарсан засгийн газартай болох гэж л их хурлын даргаа өөрчлөх гээд байх юм
    203.91.119.138
    Мэдэгдсэн Хариулах
    • ард түмэн 2018-12-28 14:40:22
      энхболдоос өөрчлөн байгуулалтаа эхлье дараагийнх нь хүрэлсүх баттулга
      139.5.217.122
      Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-12-28 06:54:51
      Том толгойтой болох гэсэн засагтаа биш төрд нэвтэрсэн гадны гар хөлийг зайлуулах гэсэндээ бгаа юм бишүү?
      116.112.156.28
      Мэдэгдсэн Хариулах
  • АРЧААГҮЙ М.ЭНХБОЛД ОГЦОР 2018-12-28 06:16:07
    Бүлэглэлийн эрх ашгаа Монгол Эх орны эрх ашгаас илүүд үздэг чи хэн бэ ? Хужаа гэдэг чинь үнэн байх нь. Монгол хүн хэзээ ч ингэж Монгол Төрийн ажлыг гацаахгүй дэ...
    59.153.112.132
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-12-28 04:20:47
    нэг хүн үрүү бүх хэргийг тохоод хүмүүсийн тархи толгойг эргүүлээд байх шиг бахийн. Энэ буруу байхаа. Энэ залуучууд харин нийгмийг буруу зүйлд тухираад байх шиг....
    202.179.25.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-12-28 03:51:06
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.42.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-28 03:32:46
    Ганц хүнийг халаад юм сайжрахуу?Хулгайч хулгайчаа барихыг хашгирдаг үлгэр. Нэгнийгээ барьж өгөөд өөрсдөө мултран үлдэх арга гэж ойлгож бна.Хуралдаа ирсэн нь дээ...
    103.26.195.23
    Мэдэгдсэн Хариулах
    • Юм ганцаас эхэлдэг юм 2018-12-28 06:17:30
      М.Энхболдоос эхлээд цааш хөвөрч Төрийг цэвэрлэх нь туйлын зөв алхам
      59.153.112.132
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-28 03:01:35
    1 khuniig barakhgui bna daa
    103.254.120.84
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2018-12-28 03:00:47
    Ерөнхийлөгч гацааг гаргах талаар ажлаач. М. ЭНХБОЛДын талд гүйж байгаа ЦЭЦ, ДЭЭД ШҮҮХ, АТГ ын удирдлагынхан ажлаа сайн дураараа өгч төрийг гацаанаас гаргах боло...
    66.181.187.105
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-12-28 03:00:20
    УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАТАЙ ДАРГАГҮЙ УЛСЫН ИХ ХУРАЛ /ОЛОНХИ/ 95 ХУВИЙН САНАЛААР АСУУДЛЫГ ШИЙДЭНЭ ??? ТЭГЭХГҮЙ БАЙХЫГ БОДХОД ЭНЭ МАН-ЗАСАГТ ӨӨРТ НЬ БАЙНА ДАА?
    202.9.43.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-28 02:17:58
    уих ыг бойкотлодог засгийн газар гэж яаж байж болох юм бэ уих чинь ганц энхболд биш шуу дээ ман энхболдыг огцруулж ард нь улдэх гэж бна татан буулгах хэрэгтэй
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах
    • kkk 2018-12-28 02:56:11
      УИХ-ыг биш харин М.Энхболдыг бойкотлож байгаа юм биш үү.
      77.111.247.78
      Мэдэгдсэн Хариулах
      • ард түмэн 2018-12-28 14:49:35
        энхболд л зайлаад өг гээд бга ш дээ
        139.5.217.122
        Мэдэгдсэн Хариулах