МҮОНРТ, Баруун дөрвөн зам орчимд агаар хамгийн их бохирдолтой байна

Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдөр 08.00 цагийн байдлаар МҮОНРТ, Баруун дөрвөн зам орчимд агаар хамгийн их бохирдолтой байна. Агаарын чанарын индекс Баруун дөрвөн зам орчимд 414, МҮОНРТ орчимд 458 буюу их бохирдолтой гэж гарчээ.



Агаарт байгаа бохирдлын хэмжээ 50 байвал хэвийн гэж үздэг. Тэгэхээр дээрх хоёр байршилд хэвийн хэмжээнээс ес дахин их бохирдолтой байгаа гэсэн үг юм.  

АЧИ 401-500 байх үед удаан хугацаагаар гадаа байх үед нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илэрнэ гэжээ. Тиймээс зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах, àрхаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Тиймээс иргэд онц шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг зөвлөж байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хатанбаатар 2018-12-28 08:14:51
    Утаатай түгжрэлтэй байвал эрх баригчдад ашигтай.Утаа арилгах нэрээр мөнгө завшина.Бас Зайсанд баригдаж буй барилгуудаа үнэд оруулна.
  • Бат 2018-12-28 03:49:20
    Би амьд явмаар гэхдээ зах зээлийн нийгмийн жамаар нь буюу өрх бүрийн яндангаас агаар бохирдуулсаны татвар ав өгөхгүй нь хөдөө нүү
  • иргэн 2018-12-28 02:42:42
    бугдээрээ таван сар хуртэл гэрэсээ гарахгуй байвал яасийм