Г.Угалзцэцэгт МУГТ цол хүртээнэ
Олон улсын хэмжээний мастер, бодибилдингийн тамирчин Б.Угалзцэцэг хэмээх бүсгүй  олон улсын тэмцээн, уралдаанд оролцож Монголынхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаад удаж байна.

Саяхан Тайланд улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Бодибилдингийн дэлхийн дөрөв, Азийн гурван удаагийн аварга болсноор энэ төрөлд хэн хүний бий болгож чадаагүй амжилтын эзэн болж Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан “Алунгоо-2018” наадмын спортын салбарын оны шилдэг эмэгтэйн шагналыг хүртсэн юм.

Мөн түүнийг холбооноос нь гавьяат тамирчин цолонд нэрийг нь дэвшүүлсэн байсан билээ. Тэгвэл түүний хүсэл мөрөөдөл биелэж маргааш Ерөнхийлөгч МУГТ гэсэн хүндтэй цолыг хүртээхээр болжээ.

Г.Угалзцэцэгийн гаргасан амжилт, хүч хөдөлмөрийг нь үнэн бодитоор төр үнэлж байгаад олон нийт талархаж бахархаж байна.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.