
Монголын зохиолчдын эвлэлийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг” наадам энэ удаа МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаа эхний шатны 10 өгүүллэгийг шалгаруулаад байна. Үүнд, М.Уянсүх “Алтан хундага”, Ц.Ганболд “Араатан”, Г.Даваасүрэн”Байлдааны морьд”, М.Эрдэнэбат “Байхгүйн зовлон”, Б.Цоожчулуунцэцэг “Булангийн зогсоол”, С.Дамдиндорж “Гурван хэмжээс”, Т.Бум-Эрдэнэ”Олон болоорой”, П.Батхуяг “Сүүлчийн хүсэл”, С.Оюун “Тэнгэрийн хүү”, Л.Эрдэнэбат “Эх оронгүй хүн” өгүүллэг шалгарсан байна.
“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам 1990 онд анх зохиогдож, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв “Эрхий дарам зай” өгүүллэгээрээ тэргүүн байрт шалгарч байв. Түүнээс хойш өнгөрсөн 27 жилийн хугацаанд тус наадам 21 удаа болжээ. Энэ наадамд түрүүлж, айрагдсан эздийн дунд Монгол Улсын Ардын уран зохиолч дөрөв, Төрийн шагналт зохиолч найм, Соёлын гавьяат зүтгэлтэн 14, Д.Нацагдоржийн шагналт зохиолч 12, бусад нь МЗЭ-ийн шагналт зохиолчид байгаа нь “Утгын чимэг”-ийн чансааг харуулж буй юм.
Х.Хулан