“Дайчид” Үндэсний лигийг тэргүүлж байна

MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн эхний тойргийн сүүлийн хоёр тоглолт өчигдөр явагдлаа. Эдгээр тоглолтуудын тоймыг хүргэж байна.

Дайчид эхний тойрогт босоо байлаа

MNBA Үндэсний лигийг хожигдолгүй итгэл төгс тэргүүлж байсан Архангай Алтан Дорнодын Дайчид баг энэ удаад Баянхонгор Мазаалай багийн эсрэг тоглолоо. Тоглолтын эхлэлийг Дайчид сайн хийсэн ч үеийн төгсгөлийг Мазаалай баг сайн хийж, эхний үе 25-25 тэнцүү өндөрлөсөн юм. Хоёрдугаар үед Дайчид баг зэрэг илүү байж долоон онооны давуутай болсон. Улмаар хоёрдугаар хагаст Дайчид багийн самбарын залуу тоглогчид А.Энхбаясгалан, О.Энхбаатар нар сайн байж  оноог улам холдуулсан юм.

Ингээд тоглолтын цаг дуусахад 109-90 харьцаатай  Дайчид баг хожиж эхний тойргийг хожигдолгүй дуусгалаа. Харин Мазаалай хожил авч амжаагүй ч хоёр болон гуравдугаар тойрогт сайн тогловол плей-оффд орох боломжтой.

Шонхорууд хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ

MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн эхний тойргийн сүүлийн тоглолт Ховд Шонхорууд болон Өвөрхангай Тэнүүн-Өлзий багуудын хооронд боллоо. Хоёр багийн амжилт адилхан байсан учир аль хожсон нь хүснэгтийн хоёрдугаар байрт ганцаараа бичигдэж эхлэх байсан юм.  Чухал ач холбогдолтой энэхүү тоглолтод монгол улсын 3х3 шигшээ багийн дөрвөн тоглогч бие биенийхээ эсрэг тоглосон юм. Шонхоруудаас Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн, Өвөрхангай Тэнүүн-Өлзий багаас ОУХМ Д.Дэлгэрням, Э. Цэрэнбаатар нар талбайд гарч тогложээ. Энэхүү тоглолтын эхнээс л Ховд Шонхорууд гайхалтай байсан юм. Тэд эхний үе дуусахад  эсрэг багаасаа 16 оноог илүү авсан Шонхорууд энэ зөрүүгөө улам холдуулсаар дөрөвдүгээр үеийн эхэнд 26 оноогоор тэргүүлж байсан юм. Ингээд тоглолтын эцсийн шүгэл дуугарахад 106-92 харьцаатай Шонхорууд хожил байгуулсан.

MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн эхний тойргийн дараагаар хүснэгтийн байдал


Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.