Орон сууцны зорилтот бүлгийг тодорхойлно
Ирэх долоо хоногт нийслэлийн орон сууцны зорилтот бүлгийг тодорхойлох зорилгоор “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргажээ.Зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллаж байгаа аж. Хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулахад шаардагдах 8.750.000 төгрөгийг Тамгын газрын батлагдсан урсгал зардлын төрийн өмнөөс гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгожээ.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.