Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар 200 сонсогч нэмэлтээр ажиллана
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас “Шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд тус албаны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ мөн Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч нэмэгдлээр үүрэг гүйцэтгэж гудамж замын хөдөлгөөнд хяналт тавих, хяналт шалгалтыг хийж байгаа ба төв болон алслагдсан гэр хорооллын гудамж замуудад шөнийн хяналт шалгалт хийж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, явганаар хөдөлгөөнд оролцох зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Жолооч та иргэдийнхээ аюулгүй, ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа алба хаагчдынхаа дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцоорой.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-12-27 08:07:42
    цаана чинь 40 сая хүнтэй улсад жилд 100 цагдаа хангалттай байхад юун 200 сонсогч бэ? нэг л буруу гарын улсууд ИХ-д сууж байнаа даа: