“Snow melody 2019” тоглолтын тасалбар эрэлттэй байна

Монгол Улсын Филармониос жил бүр шинэ жилийн баярыг тохиолдуулан үзэгч олондоо зориулан тоглогддог Snow Melody-2019 тоглолт маань тоглоход бэлэн боллоо. Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, Гоцлол дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд маргааш буюу 12-р сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх болно. 

Олны хайртай морин хуурчид, үргэлж цоглог, шинэлэг жазз хөгжимчид, ур чадварын гайхамшиг симфони найрлынхан, өөр, өөрийн, дахин давтагдашгүй өнгө аясаар сонсогч олноо суудал дээр нь өндөлзүүлдэг дуучид үзэгч түмнээ хүндэлж “Корпорэйт”-д хүлээж авах гэж байна. Шинэ жилийн концерт учраас үзэгчдийн танил дотно хөгжим туурвил, найруулга, дуунуудыг сонгосон.
 
Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, https://www.ticket.mn/event/355/  сайтаас болон 1900-1800 үнэгүй хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99196623, 88004849-с лавлана уу. Тасалбар цөөхөн үлдсэн тул та яараарай.

Ийм нарийн хөтөлбөртэй нэгдсэн концерт тав дахь жилдээ болох гэж байна. Алгасаж боломгүй тоглолт, алдах хайран нандин үдэш “Snow melody”-д тавтай морилно уу.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Даниель 2018-12-31 18:02:50
    Энэ концертыг 2019 оны 1-р сард дахин тоглох боломжтой юу? Үзмээр байна.