Цаг хугацаатай, хууль тогтоомжууд хэрэгжиж чадахгүй бодитой нөхцөл байдал үүсч байна гэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан ирц бүрдэхгүйн улмаас хуралдаж чадахгүйд хүрвэл 7 дахь  удаагаа хойшиллоо. Чуулганы ирц бүрдэхгүй байгаатай холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Он гарахаас өмнө УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан.

Уг хуулийг ирэх оноос өмнө хэлэлцэж баталж чадахгүй бол алтны татвар төлдөг компаниуд  5 хувиар татвар төлөх үү гэдэг нь тодорхой бус болж байгаа юм. Татвар төлөх эрх зүйн үндэслэлгүй болж байгаагаас алтны компаниуд алтаа тушаахгүй байдал үүсвэл Монгол Улсын валютын нөөцөд шууд нөлөөлнө. Хохирол нь хувийн хэвшил, ард түмний нуруун дээр очих асуудлыг хэлэлцэхгүй бол эрсдэл үүсэх бодитой нөхцөл байдал үүсээд байна. Мөн Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудлыг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцүүлээгүй байгаа. Хуульд 30 хоногийн дотор Засгийн газрын гишүүнийг томилох заалттай. Энэ хугацаа өнгөрсөн. Энэ тухай Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд албан ёсоор мэдэгдсэн байгаа. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын асуудлыг Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцсэн. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг огцруулах асуудлыг Засгийн газраас өргөн барьсан. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэх ёстой байсан ч, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж чадаагүй, хууль зөрчөөд байна. 
 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороо байгуулах төслийг УИХ-ын гишүүдээс гаргаж, Байнгын хороо дэмжсэн. Үүнийг УИХ-аар танилцуулах ёстой ч хугацаа алдаад байна. Ард түмний дунд бухимдал үүсгээд байгаа асуудлаар Түр хороо байгуулж чадахгүй нөхцөл байдал үүслээ. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжихтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дүрэм батлах тухай, төрийн зарим байгууллагын албаны ангилал, зэрэглэлийг тогтоох тухай зэрэг тогтоолууд батлагдах ёстой. Энэ мэтчилэн цаг хугацаатай, хууль тогтоомжууд хэрэгжиж чадахгүй бодитой нөхцөл байдал үүсч байгаа” гэлээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • For 2018-12-28 01:59:17
    Ждүчдийн гарт төр оржээ
    202.9.43.238
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-12-27 16:03:02
    Чи Миеэ.Энхболддоо хэлээч.гишүүдрүү дайраад байх юм.Ямар ухаан байна.Миеэ.Энхболд чинь огцорвол балрах гээд байгаа биз ѳрѳвдчихлѳѳ.Монголчуудаа ѳрѳвдѳхѳѳ боль.
    66.181.186.69
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-27 08:42:00
    ман сенеж байгаад монголчууд бугдээрээ баярлах хэрэгтэй хурэлсух намаа угуй хийж монголчуудад их буян хийлээ шуу одоо засгаа егчихеед засаагаа унжуулаад зайл
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-12-27 07:51:13
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.42.18
    Мэдэгдсэн Хариулах
  • хохь чинь 2018-12-27 06:41:22
    хужаа ми овогт Энх6олд эхлээд зайлуулчих.
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах