“Шилдэг залуу ажилчин” шагналыг гагнуурчин Э.Уужимсэтгэлд гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны “Шилдэг залуу ажилчин” шагналыг 18 настай Э.Уужимсэтгэл охинд гардуулж өглөө.

Ерөнхийлөгчийн нэрэмжит уг шагналыг анх удаа олгож байгаа бөгөөд 10 сая төгрөг дагалдаж байгаа аж.

18 настай Э.Уужимсэтгэл "Монгол ур чадвар 2018" гагнуурчдын тэмцээнд 2 дугаар байрт шалгарч, шилдэг гагнуурчин болсон бөгөөд ОХУ, БНСУ-д зохиогдсон ур чадварын тэмцээнүүдэд оролцсон.

Шагналыг гардуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Маш ач холбогдолтой шагналыг анхлан гардууллаа. Намайг 21 аймагт ажиллах үеэр залуу хүнд ажлын байр олдохгүй байна гэдэг зүйлийг маш олон хүмүүс ярьж байсан. 

Э.Уужимсэтгэл олон залууст ажил хийх урам зоригийг өгч, дан ганц дээд сургуулийн дипломоор хэмжигдэж байгаа олон залууст урам өглөө гэж бодож байна. Тиймээс анхны шагналаа 18 настай гагнуурчин Э.Уужимсэтгэлд олгоё гэж шийдлээ" хэмээн хэлсэн юм.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2018-12-28 02:54:41
    Амжилт хүсье.
  • Ү 2018-12-27 10:34:27
    Монгол хүүхнүүд үнэхээр мундаг шүү!!!
  • зочин 2018-12-27 09:44:44
    Шилдэг гагнуурчин.Яасан мундаг охин бэээээ! Амжилт.
  • иргэн  2018-12-27 06:50:35
    Монголд байгаа Хамгийн сайн шагнал. Баяр хүргэе.
  • иргэн 2018-12-27 06:13:28
    хун мэргэжилдээ эзэн байна гэдэг бол насны жаргалаа олж бна гэсэн уг дээ ер нь ажил байтугай хоолоо зев сайн иддэг хун ч гэсэн сайхан л харагддаг юм даа