Шатахууны үнэ 50 төгрөгөөр буурлаа
ОХУ-аас манай улсад нийлүүлж буй хилийн үнэ буурсантай холбогдуулан энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Аи-92 автобензин улсын хэмжээнд 100 төгрөгөөр буурсан.  Тэгвэл энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Аи-80, Аи-92 автобензиний жижиглэнгийн үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас бусад аймаг, хотуудад 45-50 төгрөгөөр тус бүр буурлаа.

Ийнхүү Аи-92  шатахууны үнэ нийтдээ 150 төгрөгөөр буураад байна. Цаашид ч 2019 оны 1 дүгээр сарын хилийн үнэ буурсантай холбогдуулан шатахууны жижиглэнгийн үнэ үе шаттайгаар буурах бололцоо бүрдээд байна. ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны 1 дүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа  86-107 ам.доллароор буурч, Аи-92 автобензин 531 ам.доллар/тн, дизелийн түлш 599 ам.доллар/тн болоод байна.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Халиун 2018-12-31 01:35:32
    92 нэртэй 80 зараад эхлэхээрээ 50 төгрөг болгох. октан нэмэх үедээ 92 нэрээр зарна. Луйвараар мөнгө олж хөлжөөд олон ч машин эвдэлж байна.
    122.201.23.83
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-27 05:42:00
    2019 оны нэгдугээр сар гарсан юм байхдаа пгоо мал чинь буруу бичдэгсэн одоо он сараа мэдэхээ байжээ дээ янз нь
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-12-27 05:31:21
    Оны сүүлээр шатахуун 100 төгрөгөөр буурна гэсэн яагаад 50 төгрөгөөр бууруулж байгаа юм вэ. Хэлсэн барьсанаа мартчихаад байх юм даа.
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-12-27 04:56:39
    Нэмэх болохоор өчнөөн төгрөг нэмчихээд хасахаар 50₮ өрөвдмөөр юм үнэхээр доромжлуулаж байна даа ард түмэн минь
    59.153.113.50
    Мэдэгдсэн Хариулах