Сайд асан Ц.Оюунбаатар нарыг ирэх сард шүүх тов гарчээ
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд өчигдөр Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болов. Урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг ирэх нэгдүгээр сарын 08-ны 10.00 цагт хийхээр товлосон байна.

Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг албан тушаал, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдоод удаж буй.
Түүнийг Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн шалгаж эхэлсэн юм. 

Тэрбээр “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансанд дээрх мөнгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон юм.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.