Францын арван хүн тутмын нэг нь дарсны талаар мэддэггүй
Дарс үйлдвэрлэлээрээ дэлхийд Италын дараа хоёрдугаарт Франц улс ордог билээ. Францыг дарсны эх орон ч гэж нэрлэх нь бий. Тиймдээ ч Франц орон соёл хүнсний хэрэглээнд дарс онцгой байр суурь эзэлдэг юм. Гэхдээ Францчуудын арван хүн тутмын долоо нь дарсны талаарх мэдлэг тун багатай нь судалгаагаар нотлогджээ.
 
Энэ хачирхалтай гэмээр судалгааг Францын “Terre de Vins” сэтгүүл санаачлан явуулсан байна. Судалгаанд нийт 1015 хүн оролцсон бөгөөд “Дарсны талаар хэр ихийг мэдэх вэ?” гэсэн асуултад судалгаанд оролцогсдын 71 хувь нь “сайн мэдэхгүй” гэж хариулсан бол ердөө гуравхан хувь нь “бүрэн дүүрэн мэднэ” хэмээсэн байна.
 
Судалгааны дүнгээс үзэхэд, дарстай холбоотой мэдлэг ойлголтод нийгмийн давхарга ихээхэн нөлөө үзүүлдэг нь тодорхой харагдаж байжээ. Ихэвчлэн цагаан цамц өмссөн ширээний ард ажлаа явуулдаг оффисын ажилтнуудын 43 хувь нь дарсны талаар сайн мэднэ гэж хариулсан бол биеийн хүчний ажил хийдэг цэнхэр цамцтануудын 16 хувь нь бага зэргийн мэдлэгтэй байсан аж.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.