ҮЙЛ ЯВДАЛ: Сүхбаатарын талбайд жагсаалтай

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

10:00 цагт:
МҮЭХ-ний байранд цалин хөлс, амьжиргаа, нийгмийн хамгааллын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: Үндэсний статистикийн хорооны мэдээллийн танхимд Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг хүргэнэ.

11:00 цагт: "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал болно.

11:00 цагт:  MN-Мэдээллийн төвд харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн харааны бэрхшээлтэй багш нар хууль бус үйлдлийнхээ улмаас халагдсан захирлыг ажилд нь буцаан томилсныг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ХБХХЕГ-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажилладаг байгууллагуудын хамтарсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулна.

12:00 цагт: МОНЦАМЭ агентлагийн байранд “Монгол Мессенжер” сонины газраас “Монголын үнэт зүйлс” сэдвийн дор ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон МИАТ компанитай хамтран зохион байгуулсан англи хэлээрх зохион бичлэгийн анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол болно.

12:00 цагт: УДБЭТ-ын хоёрдугаар давхарын фоейнд Монгол улсад хөгжмийн театр үүсч хөгжсөний 68 жил, УДБЭТ-ын 55 жилийн ойн арга хэмжээний үйл ажиллагааны тухай хэвлэлийн хурал хийнэ.

14:00 цагт: Нийслэлийн Боловсролын Газрын 202 тоотод ЦЭГЭЭР НААДЪЯ-ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА уралдааны ТАЙЛАНГИЙН БАЯР болж шалгарсан 45 багш удирдлагад ШАГНАЛ гардуулах ёслолын ажиллагаа болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дараа нь амаа барив даа 2018-12-27 03:39:12
    Хэний төлөө юуны төлөө бамбай болж жагсаж байгаагаа ойлгосон юм уу? Эргээд наадуул чинь та нарын эсрэг бодлого баримталж их хүнийг золиослоно доо.
  • Дорж 2018-12-27 03:16:29
    Ард түмэн минь салхинд гарангаа тайлбайд очоорой МАНАН-аас залахгүй бол улс хэцүүднэ
  • !!! 2018-12-27 01:57:09
    Alzantuyaa zailzan bai daa chinii yariad baigaa Shudrag busiin hongiliig chi gardan zohion baiguulsan odoo bitgii Durakt !
  • Бадам 2018-12-27 01:50:37
    Жигсаалийг дэмжиж байна очно
  • Бат 2018-12-27 01:46:38
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо