Шүүхийн байгууллага авлигад “идэгджээ”
"Төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд хоёр жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийн дагуу “Шударга байдлын үнэлгээ”-г АТГ-аас гурав дахь удаагаа зохион байгуулжээ.

Шударга байдлын үнэлгээгээр 2018 онд нийтдээ 62 байгууллагыг үнэлсэн бөгөөд үнэлгээний судалгаанд нийтдээ 9411 нэгжээс мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллав.

Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын үнэлгээгээр шударга байдлын үнэлгээ 68.8 хувь гарч өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.0 пунктээр буурсан байна.

Тухайн төрийн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч иргэдийн үнэлгээнээс харахад байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй, авлигын эсрэг тогтолцоо болон байгууллагын удирдлагын авлигаас ангид байх хүсэл эрмэлзэл сул, авлигыг хянах механизм болон дотоод хяналт, аудитын үйл ажиллагаа сул зэрэг нь хамгийн их нөлөөг үзүүлж байлаа.

Үнэлгээг байгууллагаар авч үзвэл 2018 онд Соёл, урлагийн газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын яам зэрэг байгууллагууд хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Харин Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Биеийн тамир спортын газар, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар бага оноо авчээ.

Монгол Улсад авлига их тархсан институцээр

2016 онд Шүүхийн байгууллага 3 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж 2 байраар урагшилж авлига их тархсан институцээр нэрлэгджээ.

Газрын алба 2016 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран авлига их тархсан институц гэж 47.0 хувьтай байна.

Эрүүл мэндийн байгууллага 2016 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 3 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран авлига их тархсан институц гэж 46.4 хувьтай нэрлэгдсэн байна.

Яам, агентлаг 2016 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 4 дүгээрт эрэмбэлэгдэж 1 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 43.9 хувьтай нэрлэгджээ.

Дээрээс харахад шүүх, газрын алба, эрүүл мэндийн байгууллага, Төрийн захиргааны байгууллага яам, агентлагууд 2016 онд ч эхний тавд эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд ч мөн ялгаагүй эхний тавд эрэмбэлэгдсэн байна.

Үүн дээр нэмэгдээд 9 дүгээр байраас урагшилж Боловсролын байгууллага тавд эрэмбэлэгдсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-01-08 04:25:51
    shuugch nar bugd bish l dee,zarim shuugchid unehee bainaa,mongold hamgiin undur tsaling avch baij hanaj tsadahaa medehgui,deerees n uls turjinu,shudarga bish, ...
    103.242.45.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-12-26 16:23:32
    ИРГЭД ШҮҮХИЙГ ШУДАРГА ШҮҮДЭГГҮЙГ САЙН МЭДНЭ. НӨГӨӨ ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН ХҮМҮҮСИЙГ БАРИАД ЯАСАН ВЭ???? АТГ-ЫН ДАРГА НЬ ӨРӨӨНДӨӨ УРИАД БУУЗ ЦАЙ ӨГСӨН БАЙХАА
    43.242.243.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Элбэгдоржийн гай!!! 2018-12-26 11:47:28
    Шүүхийн нэр хүндийг унагах нь алс хэтийн маш муу хортой!!! Эргэж сэргээх маш хэцүү, хугацаа их шаардана!! Хамгийн товч зам нь ДШЕрөнхий шүүгчийг солих!!!
    66.181.176.183
    Мэдэгдсэн Хариулах