“Болор цом”  наадам Говьсүмбэр аймагт болно
Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой ирэх 2019 онд тохиож байна.

Энэ хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 7-нд “Алтан-Өд” наадам болох бол Эрдэм шинжилгээний хурлыг 08-нд нь МУИС-ийн номын санд зохион байгуулахаар болжээ. Тус хурлаар сүүлийн 20-иод жилд Монгол Улсад уран зохиол ямар замаар явж ирэв, цаашид хэрхэн ажиллах ёстой вэ, дэлхий нийтийн сонорт хэр их хэмжээнд хүрсэн байна вэ гэдэг хүрээнд хэлэлцэх аж.

Харин оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам нэгдүгээр сарын 5-нд Говьсүмбэр аймагт болохоор тов нь тодорхой болжээ.

Энэ жилийн наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид ирж оролцохоор бүртгүүлсэн байна.
Харин нэгдүгээр сарын 9-нд буюу МЗЭ байгуулагдсан өдрөө ойн баярын хурлаа хийх аж.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.