Хүүхдийн бэлгэнд цагаан идээ өгөхийг уриалж байна
 Баярын өдрүүдэд хүүхдүүдийг амттанд бялхуулж бэлэг өгдөг билээ. Хүүхэд баярлуулж байгаа ч нөгөө талаар хүүхдэд хэрэггүй чихэр нэртэй хор өгдөг гэж шүүмжилдэг.

Тэгвэл шинэ жилийн дундаж үнэтэй бэлгэнд хэдий хэмжээний элсэн чихэр агуулагддагийг судалгаагаар гаргажээ.
Тэгвэл 8000-8500 төгрөгийн үнэ бүхий бэлгэн доторх амттануудын элсэн чихрийн агууламжийг тооцоод үзэхэд 412 грамм буюу ийм хэмжээний дүн гарч буйг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн анхаарууллаа.

Тодруулбал, 750 мл олон жимстийн жүүсэнд 82 грамм, 130 грамм “Эм энд эм” шоколадтай үрлэнд 85, 274 грамм “Орио” хавчуургатай жигнэмэгт 112, 100 грамм “Харибо” резинэн чихэрт 91, 50 грамм “Киндер” шоколаданд 26, 35 грамм хөөсөн чихэрт 16 грамм элсэн чихэр агуулагддаг байна.

Үүн дээр хүүхдүүдийн бэлгийн орцонд хамгийн элбэг байдаг бохь, иштэй чихэр зэргийг нэмбэл элсэн чихрийн агууламж нэмэгддэг байна.

Тиймээс хүүхдийн бэлгэнд сүү, тараг, ааруул, цэвэр жимсний шүүс, цэвэр жимс зэргийг өгөхийг уриалж байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нэм 2018-12-26 16:43:19
    Ааруулаа гурилтай холиод нойтноор нь гялгар уутанд хийгээд шороотой лангуун дээр наранд хаячихаар хор болоод бгаа шүү! Ихэнх ааруулыг аарц хямд аваад хотын гэрт...
    66.181.184.181
    Мэдэгдсэн Хариулах
  • DEMJIGCH 2018-12-26 09:59:08
    болж байна. гэхдээ үндэсний үйлдвэрлэл үнэтэй бнаааа.
    192.82.65.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-12-26 08:56:21
    Уул нь санадаг л санаа хурууд гээд гурил элсэн чихэр хийгээд байдаг болохоор ялгарах юм алга болоод байна. Үүнийг тусгай хийдэг тийм нэг стандарт барьдаг үйлдвэ...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • бэлэг 2018-12-26 08:38:41
    нул гурил элсэн чихэр
    141.72.233.128
    Мэдэгдсэн Хариулах