ШӨХТГ: “Магнай трейд” ХХК-ийн зөвшөөрлийг цуцлах санал гаргасан
ШӨХТГ-аас  хяналт шалгалтын ажлын хэсэг 2018 оны наймдугаар сарын 6-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч есөн аж ахуй нэгжийн борлуулж буй АИ-92 шатахуунаас дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлжээ.

Тодруулбал, "Петростар" ХХК, "Магнай трейд" ХХК, "Шунхлай трейдинг" ХХК, "Содмонгол" групп ХХК, "М-Ойл" групп ХХК, "Жаст-Ойл" групп, "Синчи-Ойл" ХХК, "Монсуль" ХХК, "Ойн бирж" ХХК-ийн шатахууныг шинжилгээнд хамруулсан байна. Гэтэл шинжилгээний үр дүнгээр дээрх есөн аж ахуй нэгжийн борлуулж буй  АИ-92 шатахуун дахь марганецын агууламж 0.6-0.9 мг/дм3  гэж тодорхойлогджээ.

Мөн хэд хэдэн аж ахуй нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 шатахууны октан тоондоо хүрээгүй байна. Энэ нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн шинэчилсэн тогтоолоор “АИ-92 шатахуун дахь марганецын агууламж 0.25 мг/дм3-аас бага бол марганецын агууламж байхгүй байна гэж үзнэ” гэж заасан байдаг.

Марганец нь авто машины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгардаг хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэгтэй бөгөөд энэ нь эд ангид муугаар нөлөөлдөг байна. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаарт  шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг аж.

Тиймээс Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон есөн аж ахуй нэгжид тус бүрд есөн сая төгрөгийн шийтгэл, зохиомлоор шатахууны хомстол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор 12 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Мөн “Магнай трейд” компанийн зөвшөөрлийг цуцлах саналыг гаргасан байна. Харин дээрх есөн аж ахуй нэгжийн борлуулж буй шатахуунд агуулагдах марганец хаана хольсныг тогтоох боломжгүй.  Компаниудын өгч байгаа мэдээллээр Ростнефтийн шатахуун шинжилгээний бичигтэй ирдэг. Мөн тухайн шатахууныг гаалиар орж ирэхэд хийлгэсэн дүгнэлт нь хуульд нийцэж байгаа гэсэн мэдээллийг ШӨХТГ-т өгсөн” хэмээн тус газраас мэдээлэв.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen  2018-12-28 18:33:09
    Mashin muutgasan tulbur tul
  • zochin 2018-12-28 01:45:54
    Zov.lalaruudiin zovshoorliig rsutslax xeregtei.
  • Zochin 2018-12-27 07:31:23
    Bitgii uilcjliuulee .. .....
  • Шаардаж байна 2018-12-27 02:51:51
    Юун торгууль вэ. Шууд эрхийг цуцлаач. Ард түмнийг хортой утаагаар хордуулах, тээврийн хэрэслүүдийг нь хоролох , хуурамч бензин өндөр үнээр зарах гэмт хэрэг
  • хэрэглэгч 2018-12-27 01:40:18
    Тусгай зевшеерлийг цуцлаачээ. Энэ засаг ард тvмний телее ажиллах естой биздээ.
  • яана даа, харамсаж байна 2018-12-27 00:54:33
    Компанууд үнээ 100 төгрөгөөр буулгалаа гэж жүжиг тавиад октавийг нь бууруулж хэмнэлт гаргажээ. ЭНЭ луйврын компаниудын импортлох эрхийг хасах ёстой.
  • яана даа, харамсаж байна 2018-12-27 00:32:31
    ЭНЭ компаниуд 100 төгрөгөөр үнээ бууруулж байна гэж октавыг нь 92 т хүргээгүй бензин захжээ. ЭНЭ шударга уу? бензин импортлох эрхийг нь цуцлах ёстой. САЙД амлас...
  • Po 2018-12-26 17:56:01
    MT.s 30k r 100yvdag bol Petrovise s 30k awaad 150 yvdag naadah chin hulhi gazar
  • mtmtmtmt 2018-12-26 15:03:11
    MT 95 shal hulhi bsn
  • Mongol 2018-12-26 14:16:17
    MT hulhi benzintei ta buhen bitgii av
  • zochin 2018-12-26 10:09:34
    sanaatai yawuulga hen negnii