Бүлгийн дарга нарт чуулганы ирц бүрдүүлэх тухай албан бичиг хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд улс орны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх хуваарьтай байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас мэдээлэл хойшлогдсон.

Иймээс энэ сарын 27, 28-ны аль нэг өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд  Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн 2018 оны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх тов тогтоож өгөхийг хүссэн албан бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. 

Уг албан бичигтэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан УИХ  дахь МАН, АН-ын бүлгийн дарга нарт чуулганы ирц бүрдүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн байна.

Уг албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж боломжийг хангах үүднээс Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд бүлгийн гишүүдээ бүрэн хамруулж, ирц бүрдүүлэх шаардлагатай байна гэжээ.  

 

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-12-26 08:54:06
    УИХ-д одоо хуулиараа бол бүлгийн дарга нарт гээд байхгүй МАН ганц бүлэг байгаа шүү
  • иргэн 2018-12-26 08:15:27
    хууль бус уйлдлээ зогсоож ажлаа хийвэл яасан юм бэ их хурлын гишууд минь хурэлсухийн шударга гэж юу байсан юм муу ждучин