Оюутнууд эмнэлэгтэй болно
Манай улсад  100 орчим их дээд сургуульд 160 гаруй мянган оюутан суралцаж байгаа билээ. Тэгвэл тэдгээр оюутнуудад зориулсан эмнэлэг тун  удахгүй нээгдэх аж. Тодруулбал өнгөрсөн хичээлийн жилд ашиглалтанд орсон “Оюутны өргөө”-гийн I корпусын нэгдүгээр давхарт  оюутны  эмнэлэг энэ сарын сүүлээр нээгдэх юм байна. Тус эмнэлгээс  оюутнууд  анхан шатны тусламж үйлчилгээ, өвчний магадлагаа авч, шинжилгээ хийлгэх боломж бүрдэх юм. Оюутнууд эмнэлэгт үзүүлэхээр очихдоо даатгалын дэвтэр, оюутны болоод иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай аж.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.