Тавантолгой ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах шийдвэр гаргалаа

Тавантолгойн ордыг түшиглэн Оюутолгойн төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт олгохоор болжээ.

Энэ хүрээнд 300 МВт хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станц барьж, Оюутолгой төслийн төв дэд станцтай 220 кВ-ын хоёр хэлхээтэй цахилгааны шугамаар холбох юм. Цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой байх юм байна. Барилгын ажлыг 2020 оны гуравдугаар сард эхэлж 2023 оны зургаадугаар сарын эцэс гэхэд дуусгах, санхүүжилтийг “Тавантолгойн цахилгаан станц” компанийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулахаар гэрээнд тусгажээ.

“Оюутолгой” компани ирэх оноос эхлэн цахилгаан эрчим хүчээ боломжит хэмжээгээр манай улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс авахаар тохиролцоод байна.


Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-12-26 10:24:02
    дахиад битгий цохиод унагачихаарай. Эгийн гол, Багануурын цахилгаан станцыг оросын гар хөл бологчид цохиж унагасан шүү.
  • зочин 2018-12-26 09:14:04
    Цахилгаан станц гэхээс наан чинь Эрдэс таван толгой С-1 телевизээр 1072 хувьцаа ноогдол ашиг нэг иргэнд 250 сая төгрөг болгох боломжтой гэх ухааны юм яриж байх
  • зочин 2018-12-26 05:25:09
    естой тавдугаар цахилгаан станц байлгуйдээ
  • Бат 2018-12-26 04:57:30
    Энэ их зөв шийдвэр гарчээ хэдэн хүн ажилтай болно бэлэн нүүрс байна олон жилийн дараа олон улсын хэмжээнд нүүрс түлэхийг хориглож ч мэдэнэ шүү