Албан тушаалтны ХОМ-ийг иргэд хянана

Он гараад улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын мэдүүлгийг бүртгэх ажил эхэлнэ. Энэ ажил хуульд зааснаар хоёрдугаар сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм.

АТГ улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан зарим анхаарах асуудлын талаар төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагад албан бичгээр чиглэл хүргүүлжээ. Түүнээс гадна яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулсан нэгдсэн сургалтыг зохион байгуулсан байна. Мэдүүлгээ хэрхэн бүртгүүлэх талаарх сургалт, арга зүй, зөвлөгөө, мэдээлэл, чиглэлийг АТГ-аас хангалттай хэмжээгээр өгч байгаа, цаашид ч үргэлжлүүлэн өгөх аж.

Мөн 2019 онд нийт мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулах юм байна. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар бүртгэж, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

АТГ нэг жилд дунджаар 500 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан шалгадаг. Өөрийн болон гэр бүлийн гишүүнийхээ ХОМ-ийг үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцуулж ажиллаж байна.

Тус газраас албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах үйл ажиллагааг 2019 оноос эхлэн иргэдийн хяналтын оролцоотойгоор хянан шалгана. Үүнийг ирэх оны гол зорилтуудын нэг болгон тавьж байна. Ингэснээр албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг хянах ажил илүү өргөн хүрээнд, улам далайцтай, нэгдмэл цогц хэлбэрээр хийгдэх болно. Мөн хууль бусаар олсон орлого, үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудалд тавих хяналтыг сайжруулж, цахим системийн бүртгэл, хяналт, мэдээлэл лавлагааг зарим төрийн байгууллагаас онлайнаар авч, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-12-26 03:05:45
    Mash zuv.
  • Бат 2018-12-26 02:02:33
    ХОМ гэж төр байгаа ажлаа хийж байгаа шүү гэж хэлсэн адил зүйлээр бүү хөөцөлд төрийн албан хаагчдын ХОм зөрчилтөй байсан тохиолдол байна уу хүн тэнэг биш бол зох...