М.Энхболд даргад өгсөн 48 цаг
2019 он гарахад хэдхэн хоног үлдлээ. Уг нь  энэ цаг үед эрх баригчид баяр далимдуулан хууль тогтоолын төслүүдийг “бөөндөж” байдаг.  Гэвч энэ цаг үед эсрэгээрээ байна. Монгол төрийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, эрх баригчдын дотоод “зодоон” хэд хэдэн яамыг толгойгүй болгосноор сарын нүүр үзэж байна. Харин одоо тэдний “зодоон” тогооноосоо хальж, ард түмнийг жагсаалд уриалан дуудахад хүргээд байна. М.Энхболдыг эсэргүүчид өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийж түүнд 48 цагийн хугацаа өгч байгаагаа мэдэгдлээ. Үгүй бол тайван жагсаалыг маргааш зохион байгуулна гэв. Тэд үүнийгээ МАНАН-гийн дэглэмийн эсрэг хэмээн тодотгож байна.

 Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэг хүний албан тушаал чухал уу, төрийн үйл ажиллагаа чухал уу. 12 дугаар сарын 18-ны өдөр бидний нэр бүхий гишүүд Төрийн ордонд "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт төрийн бус байгууллага, иргэд идэвхтэй оролцож, санал бодлоо хэлсэн. МАНАН гэж байгалийн баялгийг өөрсдөдөө хуваарилах зорилготой нам дагнасан этгээдүүдийг нэгтгэсэн мафижсан этгээдүүдийг хэлнэ. Энэ хэлэлцүүлгээс уриалга шаардлага гаргаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж, 48 цагийн дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн. Хэрвээ энэ шаардлагыг хүлээж авахгүй бол орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн хийнэ” гэсэн юм.  Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Гаднынхантай нийлсэн улс төр, эдийн засгийн МАНАН бүлэглэл монголчуудыг боолчилж байна. Монголын багш, эмч нар бүтэн жил ажиллаад барууны орны багш эмч нарын нэг өдрийн цалинг авч байна. Үүнийг колоничлол, мөлжлөг гэдэг юм. Монголчууд нэгдэн тэмцэх цаг болсон. Улс төр, хууль хяналтын байгууллагын эсрэг бид нэгдэх цаг болсон. Бидний энэ тэмцэл хувьсгалт тэмцэл юм. Хулгайн бүлэглэл нам харгалзахгүйгээр Монголыг тонон дээрэмдэж байхад эх орончид нам харгалзахгүй нэгдэх цаг болсон” гэсэн мэдэгдэл хийлээ.

Мөн өчигдөр Төрийн ордонд энэ асуудалтай холбогдуулан бас нэг шийдвэр гарлаа. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар М.Энхболдыг огцруулах эсэхийг хэлэлцэх боломжгүй гэх шийдвэр гарлаа. УИХ-ын дарга М.Энхболд “Нэр бүхий гишүүдээс тавьсан шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа талаар авч үзээч ээ гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзэж тодорхой чиглэл, дүгнэлт гаргах байх гэж бодож байна. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргах хүртэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй” хэмээн мэдэгдсэн.

Энэ дагуу өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад  асуудлыг хэлэлцэх боломжгүй гэлээ. Учир нь УИХ-ын даргыг хэлэлцэх хоёр төрлийн заалттай. Хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн холбогдох санал дүгнэлт гаргахын тулд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх хуульд заасан таван үндэслэлийг хангасан байх ёстой. Үүнд нас барсан, өөр ажилд шилжсэн бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан, хүнд өвчний улмаас үүрэг ажлаа цаашид гүйцэтгэх боломжгүй болсон эмнэлгийн дүгнэлт гарсныг УИХ хүлээн авсан, ҮХЦ УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэснийг УИХ хүлээн авсан, гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосон зэрэг таван үндэслэлээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах үндэслэл бүрдэнэ. Ийнхүү УИХ-ын 40 гишүүний санал, шаардлага “хана мөргөлөө”. Хууль бол хууль. Нэг үгээр 40 гишүүний шаардлага хуульд нийцэхгүй байна гэв. Ингэснээр хуулиа л мөрдөнө гэсэн М.Энхболдыг байр суурь 40 гишүүний тэмцэл он дамжин үргэлжлэх нь. Хуулийн таван заалтаар нуувч хийсэн М.Энхболдын хувьд гишүүдийн шаардлага бүхий 48 цагийг үл тоон өнгөрүүлэх нь тодорхой. Парламентын үйл ажиллагаа бүтэн сар тасалдаад байхад хуулиар түрий барьж өнөөдрийн хүрсэн шүү дээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zail!!!Enhbold oo!!! 2019-01-05 09:46:38
    zailaad egeechee?MU obogtoon?...
  • Зочин 2018-12-31 03:05:56
    Гарчигийг буруу нэрлэж. Энхболд хужаад өгсөн цаг.......
  • Нар 2018-12-27 15:28:17
    Х
  • халиун 2018-12-27 10:33:55
    Миеэ идсэн уусан нь мэдэхгуй бас л Энхбаяр шигээ эргуу ямарч гуйлгээ авах гээхын ухаангуй хун хамгын гол нь хичнээн сайхан хот байлаа миний УБ одоо ямар ...
  • энхээ 2018-12-27 09:05:17
    Улсын хөгжил шалдаа буусан байхад өөрийгөө зөвтгөөд бхдаа яадаг тэнэг гар вэ? Цус харваад үхээсэй! Ийм мэдрэмжгүй тэнэг амьтан УИХ-г удирдсан болж байж дээ!
    • Zochin 2018-12-27 13:15:32
      Enhbold icheesei bilee. Argagui l teneg hund tenger holoo gej. Iim Hun ichine ene ter baihgui l dee
  • 1111111 2018-12-27 02:23:11
    Шоронд орох эсэхээ шийдэд бвйгаа учир ичихгуй. Орохгуй л гэнэ шуу дээ
  • Мэлийгээд сууна! 2018-12-26 11:45:13
    Миеэ дурак тас мэлзээд мэлийгэд суугаад байх юм байна л даа!!! Энэ нөхөр улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж улс нийгэм сүйрсэн ч тоохгүй дээ!!!!
  • ард түмэн 2018-12-26 11:40:59
    элбэгдорж бадамжунай 2 ын гар хөл энэ хужаа энхболд одоо үайлаад өгөөсэй
  • Zochin 2018-12-26 11:33:52
    Hulgaich hulgaichiig bariarai gej bhad hen demjih vedee. Uneheer shudarga humuus tegj helsen bol oilgono.
  • ЗАЙЛААЧ 2018-12-26 11:18:32
    ЗАЙЛ
  • зочин 2018-12-26 10:17:17
    Ичээд байх юм байхгүй шүү дээ. Буруутай нь хуулийн байгууллага нотолсон юм уу. Хүнийг хэммэгдүүлдэг нийгэмд амьдарч байгаам юм уу. Хуулийг баримтлана
  • Zochin 2018-12-26 08:17:21
    ene neg ichedgui hulgaich bnaa. Hujaagiin shees
  • иргэн 2018-12-26 07:53:47
    Хууль журам нь УИХ-н дарга, гишүүд, дарга нарыг хамгаалсан, бөөрөнхийлсөн байдаг болохоор хуулиа ярамд л суугаад байж дээ? Ичих булчирхай гэж байхгүй
  • Ард 2018-12-26 07:33:17
    Ард түмэнд хүзүүгүй бусад сайн хичээл заасан болохоор сүххүрлийг ойлгоод л байна даа, гурав дахь ээлж ...илүү ч үгүй дутуу ч үгүй үйлийн үр
  • ulaan 2018-12-26 06:46:31
    echeechee buugaad zaigaa taviad ogoocheeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
  • Zochin 2018-12-26 06:22:44
    Odoo neeree Jenko erunhiilugch bolsond bayatlaj baina daa. Yaj miee garchihaagui um
  • Зочин 2018-12-26 05:49:18
    Энхболд улаан луйварчин минь чамд өчүүхэн ч гэсэн нэр төр гэж бна уу. Ингэж ард түмнээр үзэн ядуулаад суухад сайхан байна гэж үү
  • Зочин 2018-12-26 05:22:57
    Баттулга,Хүрэлсүх 2 гарч ирээгүй бол Монгол сүйрэх байж дээ. Энэ ард түмнийг харсан тэнгэр гэж байна шүү...
  • иргэн 2018-12-26 04:21:24
    пгоо мэдээ бичиж чадахгуй байж ихээхэн зуцдаг хелсний бичээч байнаа чи хурэлсухээс юу ч олж долоохгуй хуулиар турий барьж гэж хуцах юм хуулиа дагахгуй гээд яах ...
  • Иргэн 2018-12-26 04:15:34
    40 гишүүн ЗАСГИЙН ГАЗАР, ЕРӨНХИЙ САЙДАА ХУСААД ХАЯЧИХААД БАЙХАД 40 ГИШҮҮН АНГИЙН ДАРГА ! ХҮНИЙГ ХУСАЖ ЧАДДАГГҮЙ. МОНГОЛЫН ХУУЛЬ ГЭЖ НЭГ ИЙМЭРХҮҮ ИЙМ Л ХУУЛЬ
  • бухимдал жиргээ 2018-12-26 03:57:00
    М.Энхболд та буугаад өгчихөөч.Бухимдалтай Ард түмнийг босгож 7 сарын 1 болгоход бэлтгэлээ хангаад байгаа юмуу.Та 5%, ард түмэн 95% гэдгийг та мэдтүгэй....
  • Албан тушаалын дайн гарна 2018-12-26 02:51:27
    Энхболдыг зайлуулчихаад албан тушалын наймааны дайнд олон хүн бэлтгэлтэй байгаа. Хүрэлсүх үнэхээр маанаг, оюуны чадамжгүй, ой гутмаар хүн байна. Намаа аллаа шд
  • зочин 2018-12-26 02:38:15
    хурдан буугаач их л ашигтай мест байна даа ,ховхорч өгөхгүй.Улс орноо хужаад өгөх хүслээ биелүүлээгүй болоод их зүүгдэж байна даа.
    • мэдрээ 2018-12-26 05:22:02
      тийм бишээ чи цаад нарийн учрыг мэдэх ухаан алга.Парламентын бус засаглал тогтоох хүчин үүсээд байна. Бат-үүлийн хэлээд байгаа үнэн шүү
  • dd 2018-12-26 02:22:45
    MANAN MANDTU GAI
  • Бат 2018-12-26 01:58:24
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо