Дархан аварга Х.Баямөнх, Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

10:00 цагт: “Пума Империал” зочид буудалд Дархан аварга Х.Баямөнх, Б.Бат-Эрдэнэ нар Бөхийн өргөөний асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд “Эх орон, хөгжил, дэвшил” ТББ-аас шударга, Монгол төрд хариуцлага, ёс зүйг дээдлэн ажиллах боломжтой 76 улс төрчийн нэрийг зарлана.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн Д.Лхагвасүрэн, Р.Ууганбаатар, М.Сайнбаяр нар “Эрдэнэс тавантолгой”  компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх тухай хуулийн төслийг танилцуулна.

11:00 цагт: Монголын Үндэсний Музейн Үзэсгэлэнгийн танхимд Соёлын гавъяат зүтгэлтэн, Г.Гонгоржавын “Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэгийн нээлт болно.

11:30 цагт: Ардчиллын өргөөнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б бусдын гарт амиа алдсан талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Талст төвд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос зохион байгуулж буй “10.000 маск” аяны хүрээнд нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн хүүхдүүдэд маск түгээнэ.

15:00 цагт: ЭХЭМҮТ-д МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн хамт олны тохижуулсан номын сангийн нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт:  "МАНАН дэглэмийг эсэргүүцэх Монгол түмний нэгдэл"-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
13:00 цагт:  БНХАУ-д Чингис хааны зурагтай бэлгэвч үйлдвэрлэснийг эсэргүүцэж иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-26 03:19:46
    баянменх ухэж байж бехийн ергеений асуудал шийдэгдэнэ чингэсийн зурагтай бэлгэвч хэрэглэвэл муугуй байх шуу эсэргууцээд юу олж долоох юм бэ