Уушгины хавдраар нас барагсдын 40 орчим хувь нь агаарын бохидлоос үүдэлтэй байна гэв
Улаанбаатар хотын өвлийн улиралд бүртгэгддэг амьсгалын замын өвчлөлийн бараг тал хувь нь агаарын бохирдол болон цаг уурын хүчин зүйлстэй хавсран гарч байгааг Эрүүл мэндийн дэд сайд хэллээ.  Нийт хүн амын зүрх судасны тогтолцооны өвчлөлийн 20 орчим хувь нь, амьсгал болон зүрх судасны улмаас нар барагсдын 30 шахам хувь нь, уушгины хавдраар нас барагсдын 40 орчим хувь нь агаарын бохидлоос үүдэлтэй болохыг манай судлаачид тогтоосон хэмээн дэд сайд онцлоод амьсгалын тогтолцооны өвчин нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсоор байгаа бөгөөд 2008 онд 10,000 хүн ам тутмаас 972.9 хүн өвдөж байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 1671.4 болж 1.7 дахин нэмэгдээд байна гэлээ.

Монгол Улсад 2017 онд хорт хавдрын 6,073 шинэ тохиолдол оношлогдсоноос 7.2 хувийг уушиг, гуурсан хоолойн хорт хавдар эзэлж, нийт хавдрын өвчлөлөөс 3 дугаар байрыг эзэлж байгаа аж.

Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлэх шалтгаан болж, уушгины хатгалгаа 25.4 хувь, цочмог бронхит 21.0 хувь, томуу, томуу төст өвчлөл 10.9 хувийг тус тус эзэлж байна гэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.