АТГ 12 дугаар сард 385 эрүүгийн хэрэг шалгажээ
Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 12 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 59 гомдол, мэдээлэл хянан үзжээ.  

Хүлээн авсан 59 гомдол, мэдээллээс 29 гомдол, мэдээлэл буюу 49.2 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 17 гомдол, мэдээлэл буюу 28.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 2 гомдол, мэдээлэл буюу 3.4 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоо 11 гомдол, мэдээллийг шалгаж байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 81.4 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2018 оны 12 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 385 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 17 буюу шалгасан хэргийн 4.4  хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 24 буюу шалгасан хэргийн 6.2 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 27 буюу шалгасан хэргийн 7.0 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 315 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Эдгээрийн 266 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 18.2 хувийг шийдвэрлэжээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-12-26 12:22:53
    ЭМЯыг сайн шалгаач
  • иргэн 2018-12-25 08:25:57
    оллоогийн хэдэн сэтгуулчид бугдээрээ унэхээр чадваргуй амьсгаанууд юм аа энэ нэг юмны бичсэнийг хэнч ойлгохгуй нэг хэлтсийн нэр 12- р сард гэж удаа бичээд олон ...