Манлай уяач Т.Ихбаяр уяачдын чансааг тэргүүлэв

Монголын морин спорт уяачдын холбооноос 2018 оны Монгол Улсын чансаа өндөр уяачдыг тодруулжээ. Энэхүү чансааг Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр 87 оноотойгоор тэргүүлсэн байна. Харин удаах байрт Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэг шалгарчээ.
 

  1. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын наадмаас 1 түрүү, 6 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 6 түрүү, 19 айраг хүртсэн Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр 87 оноогоор,
  2. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 4 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 5 түрүү, 10 айраг хүртсэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэг 64 оноогоор,
  3. Ардын хувьсгалын 97 жилийн ой,Үндэсний их баяр наадмаас 2 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 3 түрүү, 13 айраг хүртсэн Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Түвдэнгийн Батцоож 47 оноогоор,
  4. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 3 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 5 айраг хүртсэн Дорнод аймгийн Цагаа-Овоо сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Түвдэнжаажидын Батзориг 33 оноогоор,
  5. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 5 айраг хүртсэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очир 25 оноогоор,
  6. Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 1 түрүү, 8 айраг хүртсэн Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын Цэрэнжав 21 оноогоор,
  7. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 3 айраг хүртсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар 20 оноогоор,
  8. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 1 түрүү, 5 айраг хүртсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир 19 оноогоор,
  9. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 2 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 1 түрүү, 4 айраг хүртсэн Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, нийслэлийн Алдартуяач Ганболдын Энхтайван 17 оноогоор ЕСДҮГЭЭРТ тус тус эрэмбэлэгджээ.

Б.ОД
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.