Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарт холбогдох албан тушаал, авлига хээл хахуулийн хэргийг АТГ-аас удаан хугацаанд шалгасан.
Түүнийг Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн шалгасан юм.
Энэ хэргийг шалгаж дуусаад НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл маргааш 13.30 цагт дүүргийн шүүхэд Ц.Оюунбаатар Д.Жаргалсайхан О.Тэмүүжин нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгийн хурал болох юм байна.
Хэргийн тухайд гэвэл Ц.Оюунбаатар “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансанд дээрх мөнгийг шилжүүлж авсан нь тогтоогджээ.
О.Гэрэл
Оллоо.mn