Анхаарал татсан хэргүүдийн талаар АТГ-аас ямар тайлбар хийв
АТГ сар бүрийн 25-нд хэвлэлийн бага хурал хийдэг уламжлалтай. Хурлаар олны анхааралд байгаа хэргүүд ямар шатандаа явж байгаа талаар тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар мэдээлэл өглөө.

-Хуульзүйн сайд асан Д.Дорлигжавыг дөрвөн сая ам.долларын хэрэгт холбогдуулан АТГ байцаалт авч эхэлсэн байсан. Энэ хэрэг ямар шатанд явна вэ?

-Д.Дорлигжавын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Мэдээлэл түгээсэн хүн нь гадаадад гараад явсан байгаа учраас тайлбар авч чадаагүй байна.

-Салхитын хөндийн мөнгөний ордтой холбоотой хэргээр 1.3 тэрбум төгрөг хураагдсан ч буцааж өгсөн тухай мэдээлэл цацагдах боллоо. Үнэн үү?

-Салхитын хөндийн мөнгөний ордтой холбоотой 1.3 тэрбум доллар хураагдсан тухай хэргийг шалгаж байна. Төрийн албан хаагчид их хэмжээний хээл хахуул өгөхийг завдсан гэх хэргийн мөрдөн байцааж, шалгаж байна. Сэжиглэн шалгагдаж байсан хүмүүсийн гэм буруутай эсэхийг тогтоохоор ажиллаж байна. 1.3 сая ам.долларыг буцааж өгсөн тухай мэдээлэл хэвлэлээр бичигдсэн нь ташаа. Тийм зүйл байхгүй. Хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, хилийн хориг тавьсан байгаа.

-ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэрэгт УИХ, Засгийн газрын хэчнээн гишүүнийг шалгаж байна вэ?

-УИХ-ын нэр бүхий гишүүд ирж, гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Хамаарал бүхий компаниуд нь зээл авсан учраас нөлөөлсөн эсэх талаар мэдүүлгээ өгөөд явж байгаа. Нэлээд олон гишүүн мэдүүлэг өгсөн. Маш олон аж ахуйн нэгжийг хамарсан байгаа учраас АТГ бүх мөрдөн байцаагчаа дайчлаад дээр нь цагдаагийн байгууллагаас албан хаагч оролцуулаад ажиллаж байна. Цаг хугацаа их орж байгаа учраас цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалт явуулж байгаа. Шалгаж дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-Ерөнхий сайдын дүүг ЖДҮХС-аас зээл авсан баримтыг Н.Номтойбаяр дэлгэсэн. Энэ хэргийг шалгаж байгаа юу?

-Энэ мэдээлэл нийтэд цацагдсан. Ерөнхий сайд дүүгээ уг асуудалд нэр холбогдсон бол шалгуулаарай гэсэн гэж хэлсэн. Уг хэргийг шалгаж байгаа.

-ЖДҮХС-тай болоод гишүүдээс гэрчийн мэдүүлэг авсан гэсэн. Нийт хэчнээн гишүүнээс авсан бэ?

-Нэлээд олон гишүүн ирж гэрчийн мэдүүлэг өгсөн. Тоог нь хэлэх боломжгүй.

-Танайхаас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагатай гэсэн хүсэлтээ Нийслэлийн прокурорт гаргасан гэсэн үү?

-Манайхаас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээ гаргасан. Тэднийхээс яаж шийдэхийг мэдэхгүй байна.

-БОАЖ-ын яамны газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй хүмүүсийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна?

-Г.Нямдаваа хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байна. Агаарын бохирдлыг бууруулах хөрөнгийг хэрхэн зарцуулсныг шалгаж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад шалгаж байна.

-“60 тэрбум-ын хэргийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл байна уу?

-Тагнуулын байгууллага шалгаж байгаа. Аливаа байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа руу хөндлөнгөөс оролцож болохгүй.

-Хилээр гарч зугтаасан гэх Т.Бадамжунайгаас тайлбар авсан уу?

- Энэ хүн хилээр гарч зугтаагүй. Хэрэгт холбогдуулан шалгаагүй.

-Экс сайдуудыг олон сар шалгаж байна. Энэ хэрэг ямар шатандаа яваа бэ?

-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Зайлшгүй шаардлагатай гэрчүүдийг олж тогтоох байцаах ажиллагаа үргэлжилж байна.

-Нийслэлийн Засаг даргатай холбоотой хэргийг шалгаж байгаа юу?

-Шалгаж байгаа. Эцсийн шийдвэрийг мэдээлэх боломжгүй.

-Цэвэр агаар сангаас утааг бууруулах нэрийдлээр мөнгө идэж, угаасан хүмүүстэй холбоотой хэрэг ямар шатандаа явж байна. Нэмж хүн яллагдагчаар татсан уу?

-Одоогоор хэчнээн хүн шалгаж байгааг хэлэх боломжгүй байна. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлсэн. Тус сангийн хөрөнгө зарцуулалтын талаар дараагийн хэвлэлийн хурал дээр тодорхой мэдээлэл өгье.

-“Стандарт" банктай холбоотой хэрэг аль шатандаа явна?

-“Стандарт” банктай холбоотой хэргийг шалгаж дууссан. Өнөөдөр прокурор руу шилжүүлнэ. Хэрэгт холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүдийг шалгаж байна. Нэр бүхий гэрчүүдийг цуглуулж байна.

-Хөгжлийн банкны хэргийг хэзээ шалгаж дуусах вэ. Сайд асан Н.Батбаярыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа шүү дээ?  

-20 орчим дугаар бүхий хэргийг шалгаад прокурорт шилжүүлсэн. Прокуророос шүүхэд шилжсэн байгаа.

-УИХ-ын гишүүн Х.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан гэдэг хэр бодитой мэдээлэл вэ?

-Мэдүүлэг аваагүй. Намайг мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Х.Оюун-эрдэнэ удаа дараа мэдээлэл хийсэн. Тэгэхдээ намайг сандарч, сандарсныхаа дараа  хоёр УИХ-ын гишүүнээр дамжуулан надаас уучлалт гуйсан гэсэн. Би тэгээгүй. Өөрийнх нь хамаарал бүхий этгээд шалгаж байгаа. Шалгаж байгаа нь үнэн учраас би үгүй гэж хэлэхгүй. Нэгдмэл сонирхолтой этгээдийг нь шалгаж байна.
 
 О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2018-12-30 11:46:52
    Shvv emnelgiin G, L nariin xuibildaj Olin bagaj ajlaxgui vzesgelen bolood, odoo aguulaxiin dog bolood bgaa shvv! ATG xaaguur ni yabdag um. Bid dotor ni xarj bna...
  • Irgen 2018-12-27 21:34:50
    Shalgaad garisan ir duu uls d oruulsan orlogo geh met zuilee medeelj bgaich tegehgui bolohoor buuh hardlaga daguulah yam
  • Иргэн  2018-12-26 00:57:56
    Шалгаад шалгаад ямарч үр дүнд хүрдэггүй ш дээ. Иргэд итгэхээ байсан. Нөгөө Баяр Баярцогт гээд л сүр дуулиан болоод байсан яасан бэ.
  • Sodkhuu 2018-12-25 23:44:02
    Shalgaj bn shalgaj bn shalgaad duusdaggui Shalgaad l bdag uur hariu bhgui etseslen shiidwerlelee gej hariult hezee ch bhgui uma. Tatan buulgah hergtei ATG-g ...
  • Zochin 2018-12-25 11:12:13
    ATG unheer sain ajilaj bsan bol iim utaatai hogiin UB bhguil bsan. ARD tumen taanriig yaaj ajilaj bgaag bugd meden nudnii bulainuud.