Авлига авч, хүнд суртал үзүүлсэн төрийн алба хаагчийг шууд зарладаг болно
АТГ-аас Олон хяналтын төвөө Нийслэлийн нэг үйлчилгээний газруудад нээж иргэдээс авилгын тухай мэдээ мэдээллийг авч ажиллахаар болжээ.  Мөн авлига авсан, хүнд суртал гаргасан алба хаагчийг олон нийтэд шууд зарладаг болно. Хэрвээ ийм мэдээлэл байх юм бол 1800-1969 гэсэн утсанд мэдээлэл өгөх боломжтой юм байна.

АТГ-ын соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Арванхоёрдугаар сард Монгол дахь авлигын нөхцөл байдлын тодорхойлох чиглэлийн онол, практикын бага хурлыг Азийн сантай хамтран зохион байгууллаа. Жил бүр шударга байдлын үнэлгээг гаргадаг. Энэ судалгааны дүнг танилцуулсан. Авлига тархсан байгууллага гэдэг үзүүлэлтэд боловсролын байгууллага 41 оноо авснаар энэ онд тавдугаарт эрэмбэлэгдсэн. Энэ нь өнгөрсөн оноос байдал дордсон гэдгийг илтгэж байна. Өнгөрсөн онд 9 дүгээр байрт байсан.

Харин  шүүхийн байгууллага, газрын алба авлига хамгийн их тархсан институц болсон.

Нийт 20 байгууллагад авлигын эрсдэлийн үнэлгээг хийлээ. Мөн өнгөрсөн 10, 11 дүгээр сард орон нутагт ажилласан. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт нийт 48 тушаал, шийдвэрийг хуульд нийцүүлэхээр зөвлөмж, чиглэлийг өгч ажиллалаа" гэв. 

Ирэх 2019 онд иргэдээс ирсэн санал гомдлын дагуу шаардлага хүргүүлж алдаагаа засаагүй төрийн албан хаагчдын нэр зургийг олон нийтэд нээлттэй зарлаж байхаар болсныг дуулгав. 

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өндөр настан. 2018-12-26 07:01:00
    БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн материалаа өглөө! Санаснаас тун дажгүй, хүний төлөө гэсэн сэтгэлээр хандаж байгаад нь талархал илэрхийлье!!!
    66.181.176.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-12-26 01:38:02
    АТГ-ыг ЭНХЖАРГАЛТАЙ НЬ ХАМТ ОРВОНГООР НЬ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ..
    103.26.193.234
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-12-25 15:46:45
    hudal uneniig yaj medeh ve hervee durgui hunee horloh gej hudal helvel bas zarlaad bhuu zugeer ch yumuu
    66.181.179.228
    Мэдэгдсэн Хариулах
  • багий 2018-12-25 08:06:41
    бүгпээрээ шоронд орохуу
    202.9.44.156
    Мэдэгдсэн Хариулах
  • ATG d 2018-12-25 06:06:34
    Ner Us Alban tushaaltai awilgiin hemjee bas ter hund surtaldsan shaltgaantai ni TV, Sonin setguuleer sharaa nudnii bulai boltol ni gargah heregtei shuu !!!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-12-25 05:58:22
    awilga kheel khakhuuliin asuudald dorwitoy tsochierol ugukhuur shiitgel onookhguy baygaa uchraas bagasakhguy bayna shuu dee ,olon jil khorikh ,
    150.129.143.80
    Мэдэгдсэн Хариулах
  • ах 2018-12-25 05:56:08
    авиллагч алдаагаа засах гэж юу байдаг юм шууд арга хэмжээ авч болдоггүй юм уу? гэгээрүүлэнэ гэж хошногний баас
    203.91.112.130
    Мэдэгдсэн Хариулах