Эхнэр нь газрын дуудлага худалдаа зохион байгуулж, нөхөр нь ганцаараа худалдан авчээ
АТГ-ын Ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэр ашиг сонирхлын ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Тухайлбал, нөхөр нь төрийн албан хаагч бөгөөд эхнэр нь хуурамч материал бүрдүүлэн худалдан авах ажиллагааг хуурамчаар зохион байгуулсан, төрийн албан хаагч эхнэр нь газрын дуудлага худалдааг маш богино хугацаанд цахимаар зохион байгуулж нөхөр нь газрыг худалдан авсан, чанарын шаардлага хангахгүй материал худалдан авснаас болж сургуульд гал гарах нөхцөл бүрдүүлсэн, иргэн, ААН-ээс хандив нэрээр мөнгө хурааж төрийн бус байгууллага, арилжааны банкинд байршуулан хууль бусаар зарцуулсан зэрэг маш олон зөрчил гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарчээ.

Энэ мэт зөрчил дутагдлууд нь бүх шатны байгууллага, албан тушаалтны авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл бага, хариуцлага, хяналтын тогтолцоо муу байгааг илтгэн харуулж байна.

Тиймээс АТГ-ын зүгээс авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Энэ ажлын хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг Нийслэлийн есөн дүүрэгт байгуулна. Дүнжингарав, Драгон, Мишээл 6 буудал дахь нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд “Иргэний хяналтын төв”-ийг байгуулан ажиллуулж эхлэх юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-12-25 13:12:56
    дүрэмдэнэ гэж энэ дээ
    122.201.24.115
    Мэдэгдсэн Хариулах