“ГЭР” үзэсгэлэн олны хүртээл болно

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, залуу зураач,  гэр бүлийн авьяаслаг уран бүтээлч Т.Өлзийжаргал, А.Өлзийжавхлан нарын хамтарсан “ГЭР” уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэхэд бэлэн болжээ.

Өөрийн гэсэн өнгө төрхөө олж, орон зайгаа тодорхойлж чадсан авьяаслаг уран бүтээлчдийн үзэсгэлэнд монгол гэрээс монгол оюунаар түүчээлсэн 50 гаруй бүтээлийг оюуны хүртээл болгохоор бэлтгэсэн байна. Үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд маргааш/12.26/ нээлтээ хийх бөгөөд 2019 оны нэгдүгээр 04-нийг дуустал дэлгэгдэнэ.

Т.Өлзийжаргал, А.Өлзийжавхлан нар нь Дүрслэх урлагийн Од сургуулийн уран зургийн ангийг 2004 онд төгссөнөөс хойш бодит зургийн суурьтай орчин үеийн чиг хандлагатай зургийг дагнан зурж байгаа бөгөөд ихэвчлэн монгол язгуурын дүр дүрслэлийг европ уран зургийн аргаар зурдгаараа уран зураг сонирхогчдод танигдсан юм.

Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.