Эрэгтэй эмэгтэй тамирчдад дэлхийн чансааны оноог ижил тэмцээнээр олгоно
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2018 оноос эхлэн сонгомол барилдаан, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн өөр тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгосон. Тэгвэл ДБНХ арванхоёрдугаар сарын 24-нд болсон хурлаар шинэ журмыг баталж, 2019 оны дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангиллын тэмцээнийг хамтатгах шийдвэр гаргажээ. Ингэснээр Иван Ярыгины “Алтан Гранпри” (I.24-27), Дан Коловын нэрэмжит ОУТ (II.28-III.03), Сассаригийн ОУТ (V.24-25), Яшар Догугийн нэрэмжит ОУТ (VII.12-14)-д дэлхийн чансааны оноо олгохоор болоод байна.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд нэг улсаас нэг жинд гурав тамирчин оролцуулдаг. Дээрх тэмцээнүүдэд түрүүлсэн бөх 8, мөнгө 6, хүрэл 4, тавдугаар байр 2 оноо цуглуулахаас гадна оролцогчийн тоог харгалзан оноо нэмж олгодог юм.

Эх сурвалж: МЧБХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.