Гурван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татвал зохих зүйл байгаа гэв
ЖДҮХС-аас зээл авсан асуудалд УИХ-ын гишүүдийг хамаатай байж болзошгүй хэмээн хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэхдээ яллагдагчаар татаагүй байгаа юм. Яагаад гэвэл гишүүний бүрэн эрхийн асуудал яригдах учраас, албан тушаалаас нь түдгэлзүүлж байж шалгах боломжтой.

Тиймээс ч АТГ-аас УИХ-ын гурван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Гэхдээ тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгах үндэслэлтэй учир одоогоор дуудаж байцаалт авснаас яллагдагчаар татаагүй байгаа юм.

НПГ-ын дарга Д.Баярмагнайгийн хэлснээр "АТГ-аас нэр бүхий гурван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, тэднийг яллагдагчаар татах санал гаргаж прокурорт ирүүлсэн. Үүнийг прокурор хянаж үзээд, нэмэлт ажиллагаа хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэж үзээд АТГ-т буцаасан. Ажиллагаа дутуу, тодруулах шаардлагатай зүйлүүд байна. Ер нь бол энэ хэрэг дээр зарим УИХ-ын гишүүний үйлдлүүдэд гэмт хэргийн шинжтэй, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татвал зохих зүйл байгаа. Тиймээс ЖДҮ-гийн асуудалд УИХ-ын гишүүдийг дуудна" гэв.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-25 07:37:59
    Миеэ-н даалгавар байх даа
  • зочин 2018-12-25 05:08:24
    баярын хэрэг сайханбилэгийн хэрэг зоригийн хэрэг жаран тэрбумын хэрэг жду гийн хэрэг жастын батхуугийн хэрэг шийдсэн нь хаа бна дандаа жужиг
  • ххххх 2018-12-25 05:04:06
    60 тэрбум, газрын наймаанаас болж УБ хотын түгжрэл, түүнээс урган гарах гай зовлонг хийсэн, урд зүгийн зээ М.Энхболдыг яагаад барьж хорьж шийтгэж чадахгүй байнa...
  • Red 2018-12-25 04:31:14
    B.UNDARMAAG UTER TURGENEV TATAACHEE
  • Дорж 2018-12-25 03:20:49
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • !!! 2018-12-25 03:19:35
    Shudraga shaurga gej yariad l baigaa bol darui naad hergee shiidel dee prokuror guia!!
  • Бат 2018-12-25 03:18:45
    Хуулийхан албан тушаалтнуудын өмнө жүжиг тоглоод л одоо бүрэн эрх ярисаар тэгээд аваагүй л болох байлгүй чухамдаа зээл авсан тэгээд буцаагаад өгсөн бүү жүжигл